Өмнөд Солонгосын алдарт DJ Soda нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч юм. Тэрбээр Азийн улс орнуудын аялан тоглолтыг маш идэвхтэй, зогсолтгүйгээр үргэлжлүүлдэг бөгөөд аялал бүрт нь хэмнэл, айзамд нь татагдах фэнүүдийн тоо улам олширсоор байна. Өнгөрөгч 2024 онд DJane вэбсайтаас явуулсан "Шилдэг эмэгтэй DJ"-ийн санал асуулгаар БНСУ-ын уран бүтээлч Хуан Со-Хы буюу DJ SODA зургаа дахь жилдээ "Азийн №1" титмийг хүртсэн юм. Нэмж дурдахад тэрээр "Дэлхийн шилдэг 100 эмэгтэй DJ"-ийн нэр хүндтэй жагсаалтын 9-р байрыг амжилттай бататгаж чадсан нь түүний дэлхийн хэмжээн дэх нэр хүнд, нөлөөг харуулсаар байна. DJ Soda хип хоп хөгжимд дуртай байсан нь түүнийг DJ хийж эхлэхэд хүргэсэн түүхтэй.
DJ Soda-ийн Улаанбаатар хотод хийх “ENERGY PARTY” анхны шоу тоглолт 2025 оны 03 сарын 15 нд 18:00 цагаас АСА Аренад товлогдсон бөгөөд шоунд Монголын шилдэг DJ нар, R&B, Hip Hop дуучид нэгдэж, үзэгчиддээ хөгжим, гэрэл, хүчирхэг энергийг түгээнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс амлаж байна.
Электрон хөгжмийг зарим хүмүүс хамгийн тодорхойгүй хөгжмийн урсгал ч гэдэг. Чөлөөт хэмнэлийг агуулсан электрон хөгжим нь шөнийн клуб, үдэшлэг зэрэгт ихэвчлэн хэрэглэгддэг учраас орчин үеийн бүжгийн хэмнэл хөгжимд томоохон байр суурь эзэлдэг.
DJ SODA
2025-02-20
ТАСАЛБАРЫГ - https://shoppy.mn/products?dropship=true&q=sku%3Aenergy-concert-250315-seats%7Cenergy-concert-250315&sort=norm&fbclid=IwY2xjawIj2YNleHRuA2FlbQIxMAABHeyJYJdDwg3bguZT4ao-WSf9q3my1-dGnT471LpXOf2-Ucia3Cm0TMffgA_aem_VNybEUX_q-KbesJNHi-EQA