Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Туулсан амьдралдаа дүгнэлт хийхийн тулд өнгөрснөө бодоход гэмгүй. Гэхдээ цаашдын ирээдүйгээ бодоход бүр илүү цаг гаргаарай. Сайхан сэтгэлээ бусдад харуулах боломж гарна. Энэ үед тулгарах чухал асуудлын нэг нь эрүүл мэндээ бэхжүүлэх явдал байна. Өөрийнхөө төлөө цаг зав харамгүй зориул.

Үхэр: Өнөөдөр бусдын өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэгтээ бэлтгэлтэй бай. Шаргуу хөдөлмөрлөсөн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Өөрчлөлт удаан хугацааны дараа үр дүн өгч магадгүй. Ашигтай санал тавих хүнтэй уулзана. Ухаалаг хүмүүсийн зөвлөгөөг дагаарай.

Ихэр: Энэ үед ихээхэн ачаалалтай байгаа хүмүүс эрүүл мэндийн бүрэн үзлэгт орохыг зөвлөж байна. Ямар ч ажилтай байсан ухаангүй дайрах хэрэггүй. Ухаалаг, тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд илүү тус болно. Шинэ ажил зохион байгуулах болон санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай эрч хүч байна.

Мэлхий: Биеийн ерөнхий байдал сул байх боловч энэ нь сэтгэл санаанд нөлөөлөхгүй. Ажил хэрэг дээр бусадтай муудалцсан бол харилцаандаа анхаар. Боломжийг ашиглан удирдах байр сууриа бэхжүүл. Хувийн ур чадвараа ил тод харуулахаас бүү нэрэлх.

Арслан: Үнэтэй эд зүйл, тоног төхөөрөмж худалдан авахаа түр хойшлуул. Шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр чухал асуудлуудыг шийдэх, шинэ ажил эхлэх зэрэгт тохиромжгүй байж мэднэ. Бусдын өгсөн зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар өөрийн бодолтой хандаарай.

Охин: Өнөөдөр зарим харилцааны ач холбогдлыг дутуу үнэлнэ. Ихэнх хүмүүс санаандгүй учралаас болж сэтгэл хөдлөлтэй тулгарна. Та ухаалаг, эелдэг байхыг хичээ. Давах хэрэгтэй сорилтууд болон чамгүй саад бэрхшээл тулгарах тул сэтгэл зүйгээр бэлэн бай. Ажлын ачааллаас болж мэргэжлийн ажлаа өөрчлөх бодол төрвөл нухацтай шийдвэр гаргаарай. Залуу хүмүүс өнөөдөр хайр сэтгэлтэй учирна.

Жинлүүр: Бизнес болон мэргэжлийн ажилтай холбоотой бага зэргийн хүндрэл гарч магадгүй. Санаа муутай хүмүүсийн тараасан хов жив, цуурхал олон хүний чихэнд хүрнэ. Ийм үед нөөц төлөвлөгөө, цаг хугацааны мэдрэмж чухлыг та ойлгоно. Энэ өдөр таны эрүүл мэнд доройтох магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Хилэнц: Хувийн амьдралаа олон нийтэд бүү зарла. Худалдан авсан эд зүйлсийнхээ тухай бусдад бүү ярь. Зарим дотно хүндээ ч тэгтэл итгэх хэрэггүй. Атаач хүмүүс нэр хүндийг тань унагаана. Хийх гэж төлөвлөсөн ажлыг тань үгүйсгэх нөхцөл байдал гарч мэднэ. Алдаа гаргахгүйг хичээх үе.

Нум: Од эрхэс тань руу аз илгээж байна. Олдсон боломжийг бүү алд. Хүсэл тэмүүлэлтэй, өлсгөлөн шуналтай бай. Зарим үед нөхцөл байдлыг цаг хором бүртээ уралдаж буй мэтээр төсөөлж өөрийгөө хурцлах нь буруудахгүй. Гэхдээ энэ үед төлөвлөсөн ажил хэрэг санхүү мөнгөний ихээхэн зарлага шаардах бололтой.

Матар: Эрүүл мэндийн бага зэргийн асуудал тулгарах бөгөөд уламжлалт бус аргаар эмчилгээ хийлгэвэл амархан эдгэж магадгүй. Ажил хэргээ сар дуусахаас өмнө амжуулах төлөвлөгөө гарга. Шинэ ажил эхлэлгүй, хуучин ажлаасаа ашиг олох боломж хай. Бичиг баримтуудаа сайн цэгцэл. Бодол санаагаа эмх цэгцтэй байлгахын тулд бясалгал хийгээрэй.

Хумх: Аж ахуйн асуудлаар хөөцөлдөн, өөрийгөө бүү ядраа. Гэр бүлийн хүмүүстэйгээ сайн харьцаатай бай. Та ямар нэгэн чухал зүйлийн төлөө хариуцлага хүлээж магадгүй. Тулж ирсэн ямар ч асуудалд барьц алдахгүй, тайван байж, зөвөөр шийдвэрлэхийг зөвлөж байна.

Загас: Түншлэл байгуулах болон ивээн тэтгэгч олох үйл ажиллагаа амжилт олно. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд заавал гаднын тусламж эрэх хэрэггүй. Танд бүх зүйл байна. Өөрийгөө сайн дайчил. Хянуур бай. Тооцоотой байхгүй бол бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсэж болзошгүй.

Таны сурталчилгаа