Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой босгон дээр Батлан хамгаалах салбар хүн, ардынхаа аюулгүй байдлын энхийн манаанд үүрэг гүйцэтгэх "Airbus H-145 D-3" нисдэг тэргээр бүл нэмлээ.
Тус нисдэг тэргийг Европын "Airbus helicopters" компани болон Япон Улсын "Кавасаки" компаниуд хамтран бүтээж. Агаарын хөлгийн гайхалтай технологийн хүчин чадал, найдвартай, аюулгүй байдлаараа шалгарсан энэхүү нисдэг тэргийг дэлхийн олон орнууд батлан хамгаалах салбар болон Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.