Цаг үеийн мэдээ

Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран-При тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2-р сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнийг 2-р өргийн дараах байдлаар Үндэсний шигшээ баг, Алдар Спорт Хорооны тамирчин, МУГТ, ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул 1 хожил 1 тэнцээ гэсэн үзүүлэлтээр 1,5 оноотой тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Тэрээр эхний өрөгт эмэгтэйчүүдийн 12 дахь Дэлхийн аварга асан Александра Костенюкийн Орос хамгаалалтын эсрэг ялалт байгуулж 2-р өрөгтөө эмэгтэйчүүдийн 16 дахь Дэлхийн аварга асан мөн энэ онд Дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөгч Тан Жонгитой тэнцээ хийсэн. Б.Мөнгөнтуул тэмцээний 3-р өрөгт Конеру Хампигийн эсрэг учраа таарч тоглох юм.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж харна уу.

https://womengrandprix.fide.com/

1-р өрөг --> https://lichess.org/.../fide.../round-1/lBEoExFC/kVVc3dU0

2-р өрөг --> https://lichess.org/.../fide.../round-2/R08TuPmU/tebtAbWB

3-р өрөг --> https://lichess.org/.../fide.../round-3/hyuZ6Orh/Cjk7ARBT

Таны сурталчилгаа