Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-20 хүртэл иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: 15-035 дугаартай автобусанд бичиг баримтаа мартаад буухад 70044040 рүү залгахад утсаа түргэн шуурхай авч, жолоочтой холбож өгсөн. Бичиг баримтаа олж авсандаа талархаж байна. Баярлалаа.
Иргэний гомдол: Налайх дүүргийн иргэн Г.Э: Х:5 чиглэлийн 1-157 гарааш дугаартай автобус Соёлын ордны буудлаас хүнээ авалгүй явсан.
Шийдвэрлэлт: 1-157 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С-т ЗТХ-ийн 14.6-9 дахь заалтаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Т: Ч:66 “Зайсан-11-р хороолол” чиглэлийн 1-054 гараашийн автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээврийн нэгтгэлийн хэсгийн даргад танилцуулж, 1-054 жолоочийг сургалтад суулгахыг даалгав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн А: Зорчигч тээвэр-2 ОНӨААТҮГ-ын 2-108 гарааш дугаартай автобусны жолооч Ч:25 чиглэлд ажиллахдаа Дарь-Эхийн шинэ эцсийн буудлаас суух үед хөл хавчсан. Жолооч нь хараагүй гээд уучлалт гуйхгүй байна.
Шийдвэрлэлт: Гомдлыг Зорчигч тээвэр 3 тээвэр зохицуулагчид танилцуулсан. Гомдол гаргасан иргэнтэй утсаар ярьж уучлал гуйсан.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Г.Х: Ч:33 чиглэлийн 1-080, 1-106 гараашийн жолооч нар гэрлээ унтраагаад Сансар ШТС буудлаас хүнээ авахгүй явсан. Танай энэ жолооч нар буух цаг нь болоогүй байхад хүнээ авахгүй АПП уншуулаад явах юм.
Шийдвэрлэлт: 1-106 камер шүүхэд зөрчил илрээгүй, 1-080 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.М-т дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Иргэн Б.М: Ч:51 чиглэлийн 11-029 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 11-029 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Т-д ЗТХуулийн 14,6-9 заалтаар торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.Н: Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-ын 3-209 гарааш дугаартай автобусны жолооч цэнхэр дэлгүүрийн буудлаас хүнээ аваагүй замын түгжээнд зогсож байхаар нь хаалгыг нүдэж байж суусан. Хэл амаар доромжилсон тул арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 3-209 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А-д зан харилцаанд анхаарах дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Д: Ч:23 чиглэлийн 1-156 гарааш дугаартай автобусны жолооч Бөмбөгөрөөс жоохон хүүхэдтэйгээ сууж амжаагүй байхад хаалга хаагаад шаардлага тавихад хэл амаар доромжилсон энэ жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-156 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.О-т дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн П.Т: Зорчигч тээвэр 5 ОНӨААТҮГ-ын 25-020 гарааш дугаартай автобусны жолооч Ч:28 чиглэлд ажиллахдаа Сэлхийн 1-р буудалд зогсоогүй шууд явсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-020 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шалгахад сэлбэ 1 зогсоолд зогсож зорчигч авч явсан байна.
Иргэний гомдол: Иргэн Ц Ш: Ч:24Б чиглэлийн 15- 076 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ авахгүй буудлаа уншуулаад яваад байна энэ жолоочдоо арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр 4 ОНӨААТҮГ-ын тамгын даргад гарсан гомдлыг танилцуулж байгууллагын дотоод арга хэмжээ тооцохоор болов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Н: Зорчигч тээвэр-4 ОНӨААТҮГ-ын 15-050 гарааш дугаартай автобусны жолооч Ч:7 чиглэлд ажиллахдаа утсаар тасралтгүй яриад Буянт Ухаа спорт цогцолборын буудалд буух байсан хүмүүсийг буулгахгүй, хүмүүс хэлж байж буулаа. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр 4 ОНӨААТҮГ-ын тамгын даргад гарсан гомдлыг танилцуулж байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцохоор болов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн А.Ө: М:1 чиглэлд нөхөртэйгөө утсаар яриад явж байсан чинь хэл амаар доромжлоод энэ жолоочдоо арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн хэрэгсэл дотор утсаар чанга дуугаар ярих, жолоочийн анхаарал сарниулах хориотой гэдгийг гомдол гаргасан иргэнд тайлбарлав.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.С: Ч:69Б чиглэлд явж байсан 14-021 гарааш дугаартай автобусны жолооч буудлаас наана буулгасан. Жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 14-021 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А-т гарсан гомдлыг танилцуулж тайлбар авсан. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу байсан.
Mungunkhulug
2025-02-21
Жолоочийн буруу бол маш хурдан торгож шийдвэрлнэ. Харин зорчигч худал гомдол гаргах, зорчигчийн буруу байвал сануулаад өнгөрөх юм. Адилхан торгодог болмоор юм.