Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд сүсэгтэн олонд зориулж шинийн нэгнээс арван тавныг хүртэл өдөр бүр ном айлтгал хурна.
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн өдрүүдээр Гандантэгчэнлин хийд уламжлалт хурал номоос гадна Бурхан багшийн намтар цадиг, Билгүүний зүрхэн судрыг айлдахаар болсон байна.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, тэргүүн дэд хамба нар сүсэгтэн олонд зориулан дээрх номыг айлдана.