Цаг үеийн мэдээ

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарч, дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтээс үүдэлтэй галын улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, олон өрх эд материалын хохирол амссан юм. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-нд болох товтой байв. Гэвч шүүх хуралдаан даргалагч нь "Ногоон автобусны хэрэг"-ийн шүүх хуралд оролцож байгаа учир тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 

Уг ослын хэрэгтэй холбогдуулан "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн болохыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн. Ингэхдээ,  "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарыг "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар. Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч, 7 хүний амь нас хохирсон юм.

Таны сурталчилгаа