Цаг үеийн мэдээ

2025 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр санхүүгийн асуудлаа шийдвэл тохиромжтой. Танд бусдын тусламж саад болохгүй шүү. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг авах боломж гарна. Та тэвчээртэй бөгөөд харилцан ойлголцох чадвар сайтай байна. Гадаад нөхцөл байдлыг анхаарч, хувийн байр сууриндаа санаа тавих үе. Эртнээс бодож боловсруулсан төлөвлөгөөгөө ашиглах нь тохиромжтой.               

Үхэр: Ердийн өдөр болох ч хүлээсэн үүргээ бага зэрэг орхигдуулах нь дараа нь танаас ихийг шаардах болно. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж оролдох боловч төдийлөн амжилтад хүрэхгүй. Эрүүл мэндийн байдлаа сайжруулахад анхаар. Зөв  өөрчлөлтийг хийх нь тааламжтай байна. Ганц бие эрчүүд хайртай учирч, ганцаардлаа эцэс болгох бололтой. Романтик болзоо жинхэнэ аз жаргалыг танд мэдрүүлнэ.           

Ихэр: Санаа бодол зөрөлдөх явдал гэр бүлийн харилцаанд ан цав гаргаж магадгүй. Иймээс эелдэг найрсаг байж, бие биеэ ойлгох нь чухал үе. Од эрхэс холимог хандлага илгээж буй энэ үед эв нэгдлийг эрхэмлэх нь таны амжилтын үндэс мөн. Ямар ч ажилд өөдрөг санаа бодол тусална. Хамгийн чухал үед өөрийн төрөлхийн авьяасаа гаргахыг бод.               

Мэлхий: Ажилдаа өмнөхөөсөө ч илүү чармайлттай зүтгэж байгаа ч үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй байх. Дарга удирдлагатайгаа санал зөрөлдөнө. Санхүүгийн байдал суларч доройтно. Өвдөж ч болзошгүй. Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгө. Ахуйн асуудлаа зоримог шийдвэрлэ. Найз нөхдийнхөө зөвлөгөөг дага.         

Арслан: Урьд нь хийсэн ажлынхаа үр дүнг амсах бололтой. Зөв сонголт амжилттай, алдар нэр авчирна. Сорилт тулгарах магадлал их тул аливаа үйл явдлыг зөв дүгнэ. Та өөрийн оюун ухаан болон мэдрэмждээ итгэх хэрэгтэй үйл явдлыг түргэтгэн гэсний хэрэггүй. Чухал шийдвэр бүү гарга. Хайртай хүмүүсийн харилцаа сайхан байна.                 

Охин: Энэ өдөр аливаа харилцаанд үүссэн урьдын асуудал сөхөгдөнө. Эхэлсэн ажлаа үргэлжлүүлэн оролд. Ажил үүргээ нягт нямбай гүйцэтгэ. Өөрчлөлт хэрэгтэй бол үр дүнг нь урьдчилан тооцоол. Бүх хүнтэй мэдээллээ хуваалцах гэж бүү яар. Ажлын алдааны улмаас дарга удирдлагаасаа зэмлэл хүлээх магадлалтай. Сайн судалсан зүйлээ олны дунд яриарай. 

Жинлүүр: Ухаалаг байдал болон зөн билгээ ашиглавал хэцүү асуудлаас гарах болно. Дадсан сурсан ажил тань амжилт руу хөтлөхийг од эрхэс билэгдэж байна. Тодорхойгүй нөхцөл байдалтай үед санхүүгийн зардал гаргах хэрэггүй. Хэлэлцээрт эвийг эрхэмлэгч бай. Гэхдээ зарчимдаа үнэнч байгаарай. Дотно хүмүүсийн харилцааг хардалт, уур хилэн үл ойлголцолд хүргэнэ.           

Хилэнц: Өнөөдөр хамгийн эмзэг сэдвээрээ бусадтай ярилцахаас зайлсхий. Байр сууриа хамгаалж, эргэн тойрныхоо уур амьсгалыг сэргээ. Харилцаандаа анхаар. Хэрэв ямар нэг асуудал үүсвэл хурц ааш бүү гарга. Маргаанаас татгалз. Мэргэжлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар бусдаас зөвлөгөө ав. Арга хэмжээ зайлшгүй авах асуудалтай нүүр тулгарна.

Нум: Мэдлэг боловсролоо анхаарч, хариуцсан ажлаа гүн гүнзгий эзэмш. Шаргуу тэвчээртэй байдал илэрнэ. Хувь хүний хувьд ч өөрчлөгдөж хөгжих боломж гарна. Эрүүл мэндийн байдал болон гэр бүлийн харилцаа хэвийн сайхан урагшилж байна. Гэхдээ хий дэмий амлалтаас болж хэцүү байдалд орж болзошгүй.              

Матар: Хамгийн нэн шаардлага, ашиг тустай ажлаа хийж дуусгаарай. Энэ нь танд илүү үр дүнд хүрэх боломж олгоно. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж нөхөрсөг зангаа үзүүл. Өөртөө итгэх хүчээ ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга. Биеэ тоох байдлаа хойш нь тавьснаар ашигтай ажлаа бүтээж чадна. Амьдралд тохиох зарим нэг хэцүү зүйлд дүн шинжилгээ хийлгүй огцом шийдвэр гаргах нь тийм ч ухаалаг хэрэг биш. Харин шинээр санаачилсан зүйл чинь амжилт олоход ойрхон байна.       

Хумх: Сэтгэл зүйн нөхцөл байдлаа хянах өдөр. Инээд хөөртэй, найрсаг байхыг эрхэмлэ. Энэ нь бүхэн бусадтай хэл амаа ололцоход тусална. Ажил хэргийн түншүүдээ анхаарал тавь. Мөн таны түшиг тулгуур болсон хүмүүстэйгээ ч ойрхон байх хэрэгтэй үе юм. Зарим үед хэт амиа бодсон зан гаргаснаас болж зөрчил үүсэх магадлалтай. Ивээн тэтгэгч болон түншүүдийнхээ боломжийг хэт өндөр үнэлснээс болж сэтгэлээр унаж болзошгүй.

Загас: Итгэлтэй хүмүүс тань таны төлөвлөгөөг дэмжих тул өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс битгий ай. Үнэнч анд найз энэ үед ихээхэн хэрэг болно. Чухал хүмүүстэй холбогдох боломжтой. Сонирхолтой сэдвээр санал бодлоо илэрхийлэх боломж гарна. Мэргэжлийн хүрээлэлдээ нэр хүндээ өсгөж чадна. Хувийн ур чадварыг од эрхэс ивээж байна.

Таны сурталчилгаа