Цаг үеийн мэдээ

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг гуравдугаар сарын эхний долоон хоногт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.  

Тус арга хэмжээний үеэр төрийн болон орон нутгийн өмчит бүх музейг 0-16 насныханд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ маргааш /2025.03.07/ өдрөөс гуравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Гэхдээ Мартын 8-ны өдрөөр бүх нийтээр амрахтай холбоотойгоор тус өдөр музей иргэдэд үйлчлэхгүй. Мөн нийслэл хотод байршилтай зарим музейнүүд хуваарийнхаа дагуу ирэх долоо хоногт амрах юм. Тухайлбал, Монголын үндэсний музей Даваа гарагт, Чингис Хаан Үндэсний музей Мягмар гарагт амрах хуваарьтай байна. 

Таны сурталчилгаа