Цаг үеийн мэдээ

Хаврын тэргүүн шар бар сарын шинийн 09 буюу 03 сарын 08нд 18 цагт Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин Хийдийн Жүд Дацанд Жавши, Амин золиг, Чойжоо дүгжүү хурна.

Хуралд суух сүсэгтнүүд 17:30-д суудлаа барина. 

ХУРАЛД ХЭРЭГЛЭГДЭХ БЭЛТГЭЛ ЗҮЙСИЙГ ЖҮД ДАЦАНГААС АВНА.

Номын утга нь: 

Бурхан багшийн аман гэгээнээр айлдсан 4 их засал гүрмийн нэг нь Жавши юм. 

Жавши хэмээх нь 4 зуут гэсэн утгатай бөгөөд хүмүүний амьдралд аливаа барчид саад үүсгэгч, нисваанисыг арвитгадаг 4 шулмын талаар бурхны номонд номлодог бөгөөд эдгээрийн гурав нь хүмүүний өөрийн дотоод сэтгэлд орших ба нэг нь гадна талаас нөлөөлдөг байна. 

Уг дөрвөн шулмаас ирэх барчид саадыг хааж 100 шалсай, 100 зул, 100 сувраг, 100 амин золиг зэргээр дайлж, өргөл өргөж тэдгээрийн амыг буцаан амарлиулах засал юм. 

Ач тус нь санаанд багтамгүй бөгөөд 

ДЭЭД АД болох гараг эрхсийн хорлол. 

ДУНД АД болох хүмүүн болон хүмүүн бусын хорлол 

ДООД АД болох лус савдаг, нянгийн хорлол  хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр , 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхсын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг арилган цаг бусын аюул, үхлээс гэтэлгэх, зориуд найруулсан хор, хараал жатга, дээдсийн цааз тэргүүтнээс гэтэлгэж өөрийн сэтгэлийн нисваанис, муу үйлийн үр нимгэрэх болой.  

МОГОЙ ЖИЛИЙН ЗАСАЛД

Мөн 2024 оны модон луу

2015 оны модон хонь 

2014 оны модон морь эмэгтэй

2004 оны модон бич

2003 оны усан хонь эмэгтэй

1999 оны шороон туулай эмэгтэй

1993 оны усан тахиа эмэгтэй

1992 оны усан бич

1982 оны усан нохой

1979 оны шороон хонь эмэгтэй

1975 оны модон туулай эрэгтэй

1973 оны усан үхэр

1963 оны усан туулай 

1962 оны усан бар

1953 оны усан могой

1942 оны усан морь

1934 оны модон нохой

1933 оны усан тахиа эмэгтэй

1928 оны шороон луу эмэгтэй жилтэнгүүд жилийн засалдаа жавши уншуулна. 

Лавлах утас: 77369999, 88989637

Таны сурталчилгаа