Автомашины хамар дээр хүн хэвтүүлж бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироожээ. Энэ талаар ЦЕГ-аас мэдээллэв.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг: Дундговь аймагт замын хөдөлгөөнд оролцож явах даа, хөдөлгөөний аюулгүй байдлын баримтлаагүйгээс нэг хүн машины хамар дээрээс унаж нас барсан ийм хэрэг баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ асуудал дээр шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна.