Нийгмийн цахим сүлжээгээр "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын нэрийг ашиглан хуурамч мэдээлэл тархсан. Уг мэдээлэлд нисэх буудлын агуулахад байгаа алдагдсан ачааг 7,230 төгрөгөөр зарна гэжээ. Энэхүү хуурамч мэдээллийг шалгахад олон улсад түгсэн залилангийн арга хэлбэр гэж тодорхойлсон байна. Нисэх буудлын албанаас иргэдэд энэхүү хуурамч хаягаар орж ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөж, ийм үйлдлээс үүдэн гарсан хохирлыг нисэх буудал хариуцахгүй гэж мэдэгдэж байна.
Иргэдэд нийгмийн сүлжээгээр тархсан хуурамч мэдээллээс болгоомжлох, мэдээллийг үнэн зөв эх сурвалжаас шалгахыг зөвлөж байна. Хэрэв та ийм мэдээлэлтэй тулгарвал "Чингис хаан" нисэх буудлын албатай шууд холбогдож мэдээллээ баталгаажуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж: "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын алба