2025 оны гуравдугаар сарын 7-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр шийдвэрлэхэд амаргүй асуудал тулгарах байх. Хэрүүл маргаан гарч магадгүй тул та урьд урьдынхаас илүү эмх цэгцтэй байх хэрэгтэй. Үл ойлголцол, хэрүүл маргаан нь ээдрээтэй нөхцөл байдал үүсгэнэ. Хэт сэтгэлийн хөөрөлтэй байх тул биеэ хянаарай. Ийм үед өөрийн дур хүслийг дотроо захирахыг хичээ. Эрх мэдлийн тэмцэл танд асуудал тарина. Хууль журмыг баримтлахыг хичээ.
Үхэр: Удирдан зохион байгуулах авьяас чадвараа ашигла. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Гэхдээ өөрийн хүсэл зоригийг хязгаарлахгүй бол хөнгөн хийсвэр байдал ихэснэ. Дураараа загнаснаасаа болж дотнын хүнтэйгээ муудалцана. Хэцүү үе хааяа тохиолдох ч хүн болгонд олдохгүй алтан боломжоо олж хар. Зарим хүмүүс ажлаа зохицуулж амралт зугаалгын талаар бодох бололтой.
Ихэр: Амжилтын хойноос хэт хөөвөл алдаагаа олж харахгүй байх талтайг анхаар. Явуулж буй бодлого үйл ажиллагаагаа цаг үеийн болон ирээдүйн нөхцөл байдалд тохируулах шаардлага ихэснэ. Асуудлыг шийдвэрлэх чадварыг мэдлэг боловсролтой хүнээс харан суралц. Өөрт ашигтай байхын тулд зарим үед хүлээцтэй хандах хэрэгтэй байна. Улс төр, нийгмийн амьдралд болох үйл явдалд аль болох тайван хандаж байна. Хамтрагч хүмүүсийн харьцаанд зарим зөрчил гарна.
Мэлхий: Шинэ төлөвлөгөөгөө хянах, өнгөрсөн амьдралаа дүгнэх, ойрын холбоотнуудтайгаа уулзахад тохиромжтой өдөр. Таны идэвх санаачилгыг удирдлага болон түншүүд тань үнэлнэ. Ойрын зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хүчээ нэгтгэ. Ажил хэргийн сонирхолтой харилцаа үүсэж магадгүй. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал ээдрээтэй байгааг цаашдын үйл ажиллагаандаа голлон авч үзээрэй.
Арслан: Сэтгэл зүй болон бие махбодын байдлаа хянах үйлдэл хэрэгтэй байна. Эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс сануулж байна. Буруу амьдралын хэв маягаас болж биеийн байдал эвгүйрхэж мэднэ. Архи дарс, гарал үүсэл тодорхойгүй хоол хүнс бүү хэрэглэ. Таны буруу үйлдэл ойр дотнын хүмүүсийн тань дургүйцлийг хүргэж магадгүй. Хувийн амьдрал асуудал гарч болзошгүй тул та аль болох тайван байхыг хичээгээрэй.
Охин: Өнөөдөр салахгүй зууралдах ажил хүлээж байна. Энэ өдөр ажил хэргийн чухал уулзалтаас зайлсхий. Төвөгтэй асуудлыг биеэ удирдан, тэвчиж өнгөрүүл. Хэн нэгэн таны сэтгэл санааг үймрүүлснээс болж таагүй хандлагатай байх бололтой. Сэтгэлээр унах бага зэргийн хүчин зүйлд бэлэн бай. Гэвч та үүнийг даван гарвал зохих шагналаа хүртэх болно.
Жинлүүр: Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Гэхдээ хэт идэвхтэй байх хэрэггүй. Гадуур болох үймээн бужигнаанд бүү оролц. Эрсдэлтэй үйл ажиллагаагаар бүү оролд. Биеийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хурц амттай, өөх тос ихтэй хоол унд их хэрэглэж болохгүй. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татна. Хувийн амьдралд тань өөрчлөлт авчрах хэн нэгэн гарч ирнэ.
Хилэнц: Төлөвлөсөн ажилд бага зэрэг саад гарна. Жилийн төлөвлөгөөнд ч бага зэрэг өөрчлөлт гарна. Хамтран ажиллагсадтайгаа ойлгомжгүй харьцаа үүсэхээс болгоомжил. Итгэл хүлээсэн хүмүүстэйгээ илүү ойрхон байж, тэдний тусламжийг ав. Харин хүндрэл бэрхшээлээс гарсан үедээ та бусдын тусламжийг бүү мартаарай.
Нум: Ачаалалтай байх тул хэсэг амралтгүй ажиллах шаардлага гарна. Гэхдээ энэ өдрийн уриа бол долоо хэмжиж нэг огтол. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Бусадтай харилцахад таатай. Ихэнх хүнд өөрийгөө гайхалтай илэрхийлэх боломж олдоно. Од эрхсийн тохиол гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг нэг шат урагшлуулах боломж өгнө.
Матар: Сэтгэл санаа таагүй өдөр. Ирээдүйд итгэх итгэл суларна. Гэхдээ төлөвлөсөн ажил, уулзалтуудаа бүү хойшлуул. Хүмүүстэй харилцаанд орж байж, ирээдүйн төлөвлөгөө хэрэгжих боломж олдоно. Энэ өдөр сэтгэл санаагаа тогтворжуулж, ямар ч үйл явдалд эерэг хандахыг хичээ.
Хумх: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл нь эргэн тойрны нөхцөл байдалтай таарахгүй бол санаа зовох асуудлаар дүүрэн байна. Бусад хүмүүсийн хариу үйлдэлд бүү анхаар. Энэ нь таны эдэлж буй жинхэнэ эрх чөлөөтэй харьцуулахад өчүүхэн зүйл юм. Онцгой мэдрэмж төрвөл ямар нэгэн үйл явдал тохиож мэднэ. Хувь заяанд тохиолдох гай тотгорыг зайлуулахад сонирхолтой арга зам тохиромжтой байна. Мэдлэг чадвараа дайчил.
Загас: Мэдлэгээ тэлж, өөрийгөө боловсруулахад хамгийн тохиромжтой цаг үе. Боловсролын түвшингээ дээшлүүлэх болон шинэ мэдээлэл олж авахаар сургалтад хамрагдах нь сайн үр дүн өгнө. Од эрхэс идэвхтэй үйл ажиллагааг зөвлөж байгааг гол анхааралдаа ав. Энэ өдөр таны сэтгэл санаа тогтворгүй байх боловч гол ажлаа дүгнэх хэрэгтэй. Боломжийг өчүүхэн зүйлээс ч хай.