Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-02-18

Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна.

                                             2019 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагаас 09 дүгээр сарын 25-ны 20 цаг                                                         хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтгээс 4 градус дулаан, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй.  Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

                                                                  2019 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх                                                                                                       цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд  баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26,28-29-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02