Dark Light
Эдийн засаг | 2026-11-07

“WANDERLUST”-ИЙН ШИЛДЭГ 10 ЧИГЛЭЛИЙН НЭГЭЭР МОНГОЛ УЛС ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Олон улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох “WTM London”-ы үеэр Их Британийн аялал жуулчлалын нэр хүндтэй “Wanderlust” сэтгүүлээс зохион байгуулдаг “Wanderlust Reader Travel Awards 2026” шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган аялагч, уншигчдын саналаар тодруулдаг тус шагналын “Most Desirable Emerging Destination” буюу “Аялагчдын хамгийн их сонирхол татаж буй шинээр хөгжиж буй чиглэл” ангилалд Монгол Улс дэлхийн шилдэг орнуудын хамт топ 10-т багтаж, 7 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Энэхүү номинацыг Лондонгоос Монреалиар дамжин шууд нисэх боломжтой болсон Белиз улс тэргүүлж Алтан шагналын эзэн болсон бол удаах байруудад Гватемал болон Армени улсууд оржээ.

Ангиллын шилдэг 10 орны жагсаалт:

  1. Белиз (Алтан шагнал)

  2. Гватемал (Мөнгөн шагнал)

  3. Армени (Хүрэл шагнал)

  4. Босни ба Херцеговин

  5. Ангол

  6. Оман

  7. Монгол Улс 

  8. Панам

  9. Камбож

  10. Казахстан

Монгол Улс ийнхүү дэлхийн шилдэг аяллын бүсүүдтэй мөр зэрэгцэн жагссан нь манай орны онгон зэрлэг байгаль, дахин давтагдашгүй нүүдэлчин соёл, уламжлалт ахуй олон улсын жуулчдын анхаарлыг татаж, дэлхийн аялал жуулчлалын шинэ халуун цэг болсныг албан ёсоор баталлаа.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолд Английн хунтайж Харри оролцож, байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалын талаар үг хэлсэн бөгөөд “Дэлхийн хамгийн тааламжтай улс”-аар Коста Рика тодорсон байна. Манай улс дэлхийд данстай энэхүү жагсаалтад багтсанаар цаашид Европ болон дэлхийн зах зээлээс ирэх жуулчдын урсгал нэмэгдэхэд томоохон түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.

Анх 25 жилийн өмнө бий болсон "Wanderlust Reader Travel Awards" шагнал нь "Wanderlust" сэтгүүлийн уншигчдын санал хураалтад үндэслэдэг бөгөөд аялагчдын хамгийн их очиж үзэхийг хүсдэг аялал жуулчлалын бүсүүд, аялал зохион байгуулагчид болон салбарын тэргүүлэгч брэндүүдийг шалгаруулдаг онцлогтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08