Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-13

ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-ний өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурах бөгөөд ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн бүс нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

2026 оны 02 дугаар сарын 13-ны 20:00 цагаас 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:
Хүйтний эрч ихэнх нутгаар чангарна.

  • Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус,

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус,

  • Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -25...-30 градус,

  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -13...-18 градус,

  • Бусад нутгаар -20...-25 градус хүйтэн байна.

Өдөртөө:

  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус,

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17...-22 градус,

  • Алтайн өвөр говиор 0...-5 градус,

  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус,

  • Бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор

Улаанбаатар: Шөнөдөө үүл багасч, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

Багануур орчмоор

Багануур: Шөнөдөө үүл багасч, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар: Шөнөдөө үүл багасч, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

2026 оны 02 дугаар сарын 15-наас 20-ныг хүртэлх төлөв

15-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 16, 17-нд тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

15-наас хүйтний эрч аажмаар суларна.

  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус,

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус,

  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан,

  • Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан,

  • Бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд салхи шуургатай, эрс хүйтрэх өдрүүдэд малын хашаа, хороо, зам даваанд анхаарал болгоомжтой зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22