Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-19

ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 19-20-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун хэсгээр, 20-ны өдөр Завханы зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Мөн 20-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Түүнчлэн 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон сэрэмжлүүлэв. Үүний улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхээс гадна ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах аж.

Өнөө шөнө баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон төвийн ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын орчмоор секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Агаарын температурын хувьд шөнөдөө -29 градус хүрч хүйтрэх бол говийн өмнөд хэсгээр өдөртөө +14 градус хүртэл дулаарах юм.

Харин Улаанбаатар хот орчмоор үүлшин, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүсэх бөгөөд шөнөдөө -9...-11 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Цаашид буюу хоёрдугаар сарын 21-25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ. Энэ үеэр хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар шөнөдөө -41 градус, өдөртөө -30 градус хүрч хүйтрэхийг цаг уурчид онцгойлон анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22