Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-18

ҮХЭР: САЙН ЗҮТГЭЛ САЙХАН АМЬДРАЛЫГ БИЙ БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Чухал ажлаа дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал мэдээллээс хол байх хэрэгтэй. Өнөөдрийн төлөвлөгөөндөө сонирхолтой үйл ажиллагаа тусгахаа бүү март. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж, мөн хүсэл мөрөөдөлдөө цаг зав гаргах хэрэгтэй гэдгийг сана. Атаархал, цагаан хэл амнаас сэргийлж өөрийн амжилтаа тодорхой хүмүүсийн хүрээнд зарлах хэрэгтэй. Залуу хүмүүсийн хувьд оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал үе. 

Үхэр: Өмч хөрөнгөө өсгөх сайн гэрээ хийх боломж гарч ирнэ. Сайн зүтгэл сайхан амьдралыг бий болгоно. Чухал төлөвлөгөө хэрэгжиж эхлэх бөгөөд шинэ санаа боломж, урам зоригийг авч ирнэ. Өдөр бүр хийдэг уйтгартай ажлаа хийхийн оронд шинэ зүйл бодож ол. Ажлаа шинэлэг байдлаар хийх нь амжилт авчирна. Чухал гэсэн үйлдээ цаг алдалгүй хий. Гэхдээ зарим асуудлыг хэтэрхий хүндээр хүлээж авах нь амарч тайвшрах боломж гаргахгүй байх нөхцөл үүсгэнэ. 

Ихэр: Хийх ёстой чухал зүйлээ л хийж өдрийг өнгөрөөх хэрэгтэй. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, ямар нэг алдаа гаргахаас сэргийл. Өнөөдөр тулгарах хэцүү саад бэрхшээл бүхэнд уян зөөлөн хандвал үр дүнтэй байна. Дарга удирдлага болон бусад эрх мэдэлтнүүдтэй сайн зохицож чаддаг бол албан ажлын үр дүнд найдах хэрэгтэй байх. Харин бусадтай хамтран ажилласнаас ганцаараа ажиллахыг илүүд үздэг бол цаг үеийн өөрчлөлтийг сайн мэдэр. 

Мэлхий: Бизнесийн яриа хэлэлцээр нэлээд удах буюу санаагаа бусдад ойлгуулах гээд завгүй байна. Өнөөдөр нөхцөл байдлыг хэтэрхий их санасандаа тааруулах гэсний хэрэггүй. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болж буруу үг хэлэх бололтой. Аливаа харилцаа амьдралын хэмнэлийг тань хурдан болгож магадгүй. Харилцаанд тань үл ойлголцол гарах учраас хэлж ярих зүйл дээр анхааралтай байх нь чухал. Хамтрагчаа сайн сонсох нь зөв санаа байна. Үүний дүнд харилцан ойлголцоно. 

Арслан: Эрч хүчээ бусдыг хүлээн зөвшөөрч, хувийн харилцаагаа бэхжүүлэхэд зарцуулах нь зүйтэй. Зарим хүмүүс тогтворгүй амьдралаа дуусгаж зөв хэмнэлээр амьдрах цаг болсныг од эрхэс сануулж байна. Од эрхэс өөртөө итгэх итгэлийг танд харамгүй өгнө. Хамт олны дунд мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүснэ. Сайн тооцоотой байх нь мөнгөө зохицуулах гол арга байх болно. 

Охин: Төлөвлөгөө тань чухал зорилгоо хангалттай тодруулах тул цагийг идэвхтэй байдлаар өнгөрөөх болно. Гэхдээ өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр таны энергийн түвшин буурах учир бэлэн бай. Гэр ахуйн асуудлаа шийдэх шаардлага гарах ба энэ нь төсвөөр хязгаарлагдаж болзошгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ сайн ойлголцож чадна. Хувийн үүргээ сайн биелүүлэх нь ажлаа сайн хийх боломж олгох бөгөөд шаардлагатай бол найз нөхдөөсөө тусламж хүс. 

Жинлүүр: Харин өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй. Яарах нь төвөгтэй байдлыг арилгаж чадахгүй. Өөрийгөө тайван байлгах нь хэцүү байх боловч илүү хичээвэл үр дүн гарна. Бодлогогүй үг хэлснээр зарим нэг хувийн мэдээллээ задлах болно. Энэ нь таны сэтгэлийг зовооно. Харин хүмүүстэй аль болох найрсаг сайхан харилцаа үүсгэснээр тэд таны эелдэг занг бахдан биширч болно. 

Хилэнц: Амьдралын буруу хэв маягаа өөрчилж өдөр тутамдаа шинэ уур амьсгал оруулах хэрэгтэй. Гэхдээ сэтгэлээр унаж магадгүй тул эрс өөрчлөлт хийхийг хичээх хэрэггүй. Хүсэл мөрөөдөл биелэн сайхан дурсамжууд эргэн ирнэ. Эргэцүүлэн бодох нь танд тус дэм үзүүлэх болно. Ханиад томуу тусахаас болгоомжил. Халдварт өвчин хүндэрч болзошгүй.

Нум: Мөрөөдөлдөө зориулж их хэмжээний мөнгө үрэх магадлал нэлээд өндөр байгаа тул худал зар сурталчилгаанаас холхон бай. Улиг болсон нэг юмаа хийгээд байгаа мэт сэтгэгдэл танд төрж магадгүй. Зоригтой байвал удахгүй од эрхсийн хөдөлгөөн өөрчлөгдөж, та урдах замаа илүү тод харах болно. Хувийн амьдралд бэрхшээлтэй асуудлууд тохиолдоно. Хайртай хосууд харилцаандаа сэтгэл хангалуун бус байна.

Матар: Өнөөдөр ойрын харилцаатай хэн нэгнийг илүү таних нь чухал байна. Бусдын санаа бодлыг үл тоомсорлон, өөрийнхөөрөө зүтгэх хандлагатай байна. Найз нөхөд эсвэл гэр бүлийнхнээ сэтгэлийг нь гонсойлгохгүйн тулд зарим үед биеэ барихыг сануулж байна. Настай хүмүүсээс зөвлөгөө авах нь сэтгэл санааг тань хөдөлгөнө. Өмнө нь хүнд санагдсан ажилд өөрийгөө сорьж, юу тохиолдохыг нь үзээрэй.

Хумх: Амьдралдаа шинэ зүйлсийг мэдэрч буй юм шиг санагдах бололтой. Өөрийгөө дахин бий болгож, ажлаа амьдралаа өөрчлөн хүсэл мөрөөдлөөрөө амьдрах нь илүү үр өгөөжтэй байна. Таны хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг од эрхэс ивээж байна. Ойрын хугацааны хүсэл мөрөөдөл болон хувийн зорилтууд нь зөв байх болно. Гэхдээ хувирамтгай сэтгэл санаагаа хянах хэрэгтэй. Зарим уйтгартай дурсамжаа зүгээр л март.

Загас: Урт хугацааны төлөвлөгөөнд шинэчлэлт өөрчлөлт оруулах үйл явдал болно. Өнөөдөр жижиг зүйлсээс шалтгаалан стресст орох хэрэггүй. Харин ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй. Таны хийсэн үйлдэл ямар нэгэн муу үр дагавартай учрах л юм бол ямар ч тайлбар хийгээд нэмэргүй байх болно. Гэхдээ тааламжгүй зүйлс тохиолдсон ч эерэг сэтгэлгээтэй хэвээр байгаарай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00