Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-25

НУМ: АМАРЧ, АЛЖААЛАА ТАЙЛАХ ЦАГ ГАРГА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ойр дотнын хүнийхээ хүсэлтийг биелүүлэхийн тулд багагүй мөнгө зарцуулснаар хэвийн үйл ажиллагаанд хүндрэл гарна. Сайтар тооцоолж үзэхгүйгээр өөрийгөө харанхуй нүхэнд унагах зүйл хийх хэрэггүй. Хэрвээ хайртай хүн тань тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа өмнө ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Өөрийгөө илүү ихээр ойлгож авснаар ирээдүйд олдох боломжийг алдахгүй байж чадна. Өөрийн баримталдаг үзэл бодлоо ягштал баримтал.

Үхэр: Ажил хэрэгч үхрийнхэн үйл ажиллагааныхаа ерөнхий стратеги төлөвлөгөөг бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болно. Анхаарал болгоомжтой ажиллаж чадвал бүх зүйл сайн сайхан болно. Алдагдалд оруулах хэмжээний алдаа гарч болзошгүй тул болгоомжтой бай. Түншлэл байгуулж байгаа хүмүүс анхааралтай байх хэрэгтэй. Бусдын итгэлийг алдахаас болгоомжил.

Ихэр: Энэ цаг үед олон хүнтэй уулзаж танилцах боловч удаан нөхөрлөсөн жинхэнэ анд найзууд л хэрэг болно. Өдөр тутмын хэвшсэн амьдралын хэв маягаа илүү шинэлэг байлга. Уйтгар гунигаас зайлсхийх хэрэгтэй. Өөрөөсөө сөрөг энергийг холдуулж чадвал хүсэл тэмүүлэл, эрч хүч нэмэгдэнэ. Залуу хүмүүс мэдлэг чадвараа дээшлүүлэхээр сурч боловсроход таатай үе. Үүссэн нөхцөлийг гартаа оруулж, удирдлагыг өөртөө авахад дотоод мэдрэмж их тус болно.

Мэлхий: Энэ өдөр та юу ч болж байсан сандрах хэрэггүй. Найз нөхөдтэйгөө муудах, хэл амаа ололцохгүй байх бололтой. Та аливаад ухаалгаар хандаж, анхааралтай байгаарай. Дуртай зүйлээрээ хичээллэ. Үдээс хойш хэрэггүй зүйлд уруу татагдана. Төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Аюултай газруудаас холуур яв.

Арслан: Олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Санаандгүй байдлаар сэтгэл хөдлөм зүйлтэй учирна. Мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба урт хугацааны хамтын ажиллагааны хэлэлцээр цаашид илүү амархан хэрэгжих болно. Бусдад амлалт өгөхдөө болгоомжтой байхыг чухалчил.

Охин: Олон нийтийн уулзалт арга хэмжээ зохион байгуулах бололтой. Нам гүм амар амгалан байхыг илүү чухалчилдаг хүмүүст дарамт их ирнэ. Өөрийн амьдрал дахь өөрчлөлтийг эхлүүлэхэд тохиромжтой цаг үе байна. Амьдралд илүү ач холбогдолтой зүйлийг тодорхойлох хэрэгтэй байна. Өөрийн баримталдаг итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ зөв тодорхойлох цаг болсон бололтой. Ямар ч нөхцөлд орсон бусдын хэлэх зөвлөгөөг анхааралтай хүлээн ав.

Жинлүүр: Орчин цагийн ололтыг ашиглан завгүй үедээ ч интернэт, цахим сүлжээ ашиглан өөрийгөө хөгжүүл. Гэнэтийн төлөвлөөгүй зарлагууд таны төсвийг хүндрүүлэх тул сэтгэл гутралд орж магадгүй. Бизнес эрхлэгч нар эдийн засгийн цаашдын төлөв байдлыг сайн судал. Мөнгө олох шаардлагын улмаас сонирхолгүй зүйлд цагаа зориулсан ч бүү харамс. Таны ажил хэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй муу санаатнуудын үйлдлээс болгоомжил.

Хилэнц: Өнөөдөр та бусдыг татах онцгой эрч хүчтэй байна. Амжилт, алдар нэр танд ирнэ. Орлого нэмэгдүүлэхэд тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Найз нөхөд ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз. Хосуудын харилцаа ч таатай болно. Хэт яаралгүй тайван байвал хувийн амьдралдаа ихээхэн амжилт олох болно. Мөрөөдлийн гэмээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх таатай цаг үе ирнэ.

Нум: Мөнгөө өсгөхийн тулд ямар нэгэн эрсдэлтэй зүйл хийх бол мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэг болно. Санхүүгийн эх үүсвэр эрж хайж байгаа бол хөрөнгө оруулалтын байгууллагатай хамтрах талаар судлаад үз. Өөрийнхөө хир хэмжээнд тохируулж, гол үнэт зүйлээ бүү эрсдэлд оруулаарай. Өнөөдөр од эрхэс таны хайр сэтгэлийн амьдралыг эрчимжүүлнэ. Өөртөө амарч, алжаалаа тайлах цаг гаргаарай.

Матар: Өөрийнхөө амьдралыг өөрчлөх чухал үед зохих арга хэмжээг авч чаддаг байх хэрэгтэй үе. Эв дүйгүй эсвэл нэгэн хэвийн байдлыг үргэлжлүүлэх нь таны үнэ цэнийг доош татна. Цагийг нарийн тооцоолж бүгдийг зөв зүйтэй зохион байгуулах хэрэгтэй. Хийх ажил их овоорох бөгөөд бүгдийг хурдан хийх шаардлага гарна. Асуудлыг хурдан шийдвэрлэхээс гадна ямар ч саад бэрхшээлд бэлэн бай.

Хумх: Мэргэжлийн болон бизнесийн үйл ажиллагаанд нөхцөл байдал тодорхойгүй асуудлыг шийдэх шаардлага тулгарна. Энэ үед их эргэлзэлгүй, харин ч үүнийг боломж болгон ашигла. Бусдад өөрийн юу хүсэж байгааг сайтар илэрхийлж харуул. Зарим хүмүүс хамтын амьдралдаа өөрчлөлт хийх шийдвэр гаргана. Аливаа асуудлыг гэр бүлийн хүндээ сайн ойлгуул. Та нарын дунд үүссэн багахан маргаан ч ужгирч мэднэ.

Загас: Таны оюун ухаан хурц мэргэн байвал амжилтыг цогцлоох болно. Өөрийн болон бусдын хэрэгцээний тэнцвэрийг хадгалахыг хичээ. Бизнесийн харилцаанд хамтрах нөхцөлөө тохиролцох хэрэгтэй болно. Хамтрагчдаа эргэлзээ төрүүлж магадгүй боловч амжилт олох боломж гарч байна. Зарим хүмүүс хүсэл мөрөөдлөө шинээр бий болгох хэрэгтэй байж ч магадгүй. Удаан бодсон үйл ажиллагааг эхлүүлэхэд нэлээд эр зориг хэрэгтэй бололтой. Түншүүдээ хэт магтах хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22