БИЛГИЙН ТООЛЛЫН 1
2026.05.17 / НЯМ ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 05.11-20.26
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 5 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 1, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:11-20:26. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







