Хиймэл оюунд суурилсан PettiChat ухаалаг хүзүүвч олон нийтийн сүлжээнд хүчтэй тархаж, амьтны технологийн салбарын шинэ тренд болоод байна.
Тус төхөөрөмж нь нохой, муурны дуу авиа, хөдөлгөөн, зан үйлийг хиймэл оюун ашиглан анализ хийж, гар утасны апп дээр “өлсөж байна”, “гадагш гармаар байна”, “стресстэй байна” гэх мэт байдлаар тайлбарлан харуулдаг ажээ.
PettiChat-ийн танилцуулснаар хүзүүвч нь микрофон болон хөдөлгөөн мэдрэгч ашиглан шууд мэдээлэл цуглуулж, ердөө 1.2 секундэд “орчуулга” хийдэг байна. Мөн өөр бусад нэмэлт функцуудтай бөгөөд iOS болон Android төхөөрөмж дээр ашиглах боломжтой гэжээ.
Сүүлийн өдрүүдэд TikTok, Instagram зэрэг платформ дээр PettiChat-ийн бичлэгүүд олон сая хандалт авч, “амьтантайгаа ярилцах боломжтой "хиймэл оюун ухаант төхөөрөмж” хэмээн олны анхаарлыг татаж эхэлсэн байна.
Гэвч энэхүү технологид эргэлзэх байр суурь ч мөн хүчтэй байна. Одоогоор PettiChat-ийн accuracy болон “орчуулгын” системийг бие даасан шинжлэх ухааны байгууллага албан ёсоор баталгаажуулаагүй байгаа бөгөөд зарим мэргэжилтнүүд үүнийг жинхэнэ хэлний орчуулга бус, харин амьтны сэтгэл хөдлөл, зан үйлийг таамаглах хиймэл оюуны систем гэж үзэж байна.
Технологийн шинжээчдийн хэлж буйгаар хиймэл оюуны болон амьтны технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед PettiChat шиг бүтээгдэхүүнүүд зах зээл дээр улам олширч, “ухаалаг амьтны төхөөрөмж”-ийн шинэ өрсөлдөөнийг эхлүүлж магадгүй байна.







Өдөр тутмын мэдээ







