Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-30

ИХЭР: ЭРЧ ХҮЧ НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн ням гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хайртай хүмүүстэйгээ харилцахад зарим нэг сэтгэлийн дарамт үүсэж магадгүй. Хосуудын харилцаанд ан цав үүснэ. Эрүүл мэнддээ анхаарч, хэрэгтэй үедээ сайн амралт авч байхыг од эрхэс зөвлөж байна. Архаг хууч өвчинтэй хүмүүс өвөрмөц эмчилгээний арга хэрэглэвэл үр дүнтэй байж болох юм. Уламжлалт эмчилгээ нь хурдан эдгэрэхэд тус болж мэдэх үе. 

Үхэр: Эцэг эх үхрийнхэн үр хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөснөөр сурлага хүмүүжилд нь эерэг нөлөө өгөх болно. Ажил амралтаа эртхэн зохицуулсан хүмүүс өнөөдөр сэтгэл хангалуун байна. Аливаа тохиолдол бүрийг зүй тогтол болон од эрхсийн тохиол гэж холбох хандлага өснө. Гэхдээ зарим зүйлд энгийн хандах нь өөрийн биед чинь амар гэдгийг санаарай. Хэт хийсвэр бодол, хоосон мөрөөдлөө хязгаарла.

Ихэр: Өнөөдөр хэтэрхий хэрэгт дуртай хүмүүс таныг уурлуулж ч мэднэ. Тиймээс ийм зүйлтэй нүүр тулгарахаас холхон шиг байх хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Биеийн тамираар хичээллэх, гадаад хэл сурахад үр дүн муугүй байна. Эрч хүч нэмэгдэнэ. Эерэг хандлага тань эсрэг хүйсийнхний талархлыг хүлээнэ. Гэхдээ од эрхэс танд хайр сэтгэлтэй холбоотой гайхалтай үйлдлээ төлөвлөхөд саад болно.

Мэлхий: Ойр дотнын хайртай хүмүүстэйгээ хамт байвал илүү их аз жаргал, баяр хөөртэй байх өдөр болно. Хувийн асуудлаа дуусгах нь өнөөдөр таны шийдэх гол ажил байх болно. Өөрийн төлөвлөгөөгөө бодит үйл хэрэг болгох хэрэгтэй. Хэрэгтэй бол өөрийн найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусламж хүс. Ганц бие бөгөөд хайр сэтгэлээ хайж байгаа бол түргэн шийдвэр гаргах нь ирээдүйд сэтгэлийн зовлон авчирна гэдгийг анхаар. 

Арслан: Өнөөдөр энэ ордныхон тийм ч их өөртөө итгэлтэй байхгүй. Хайр дурлалын адал явдал тааламжгүй. Энэ нь таны сэтгэлийг шархлуулж магадгүй байна. Хайр дурлал болон мөнгөний асуудал сэтгэлийн дарамт үүсгэх болно. Нөхцөл байдал санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуулахыг шаардана. Шинэ харилцаа холбоонд болгоомжтой ханд. Хайртай хүнийхээ үнэнч байдалд эргэлзэх шалтаг үүснэ. Илэн далангүй ярилцаж нөхцөл байдлыг тодруул. Харилцаанд тулгарч буй асуудлууд хайртай хүний тань хардалтаас үүсэж мэднэ. Амралтын энэ өдрөө хайртай хүнтэйгээ хамт өнгөрөө. 

Охин: Гэр бүл болон хайртай хүндээ бүхнийг зориулах өдөр. Гэр бүлийн бяцхан баяр зохион байгуулах нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Гэр бүлдээ зөв ойлголтыг төлөвшүүлэхэд анхаарч чадвал сайхан уур амьсгал бүрдэнэ. Аялах гэр бүлээрээ амрах төлөвлөгөө тань өөрчлөлт шаардах магадлалтай. Өөртөө цаг гаргаж, гэртээ амрангаа та гайхалтай сайхан санаануудыг олох болно. 

Жинлүүр: Энх тайван, эв найрамдал тэнцвэрт байдлыг авчрах өдөр. Таны эрч хүч өндөр байна. Бусадтай харилцах чадвар ч маш сайн байна. Өнөөдөр ихэнх цагийг хөгжилтэй өнгөрөөх ба ганц бие хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ танилцаж, ирээдүйн ханиа ч олж болзошгүй. Дүр эсгэлгүй өөрийнхөөрөө, энгийн бай. Шинэ өөрчлөлт хийхийг хүснэ. Гэхдээ амьдралын энгийн үнэнд ойрхон байгаарай. 

Хилэнц: Энэ өдөр болох ямар нэг тэмдэглэлт үйл явдал сонирхолтой хүмүүсээр дүүрэн байх бөгөөд таны бусдыг ойлгох мэдрэмж хэрэгтэй болно. Та өмнө нь хийхийг хүсдэг байсан мөртөө хийж амжихгүй байсан зүйлээ оролдоод үзэж болох юм. Санаанд оромгүй сонин санаа төрөх ба түүнийг хэрэгжүүлэхээр аз туршсан эрсдэлтэй алхмыг хийхийг хүснэ. Их ажилд дарагдсан байсан бол өнөөдөр өөртөө цаг гарган хөгжилтэй амрах хэрэгтэй. Харин хэсэгхэн хугацаанд ч болов юу ч бодолгүй амар тайван орчинд байхаа мартав. 

Нум: Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Таны амьдралд таагүй зүйл авч ирэх хайр сэтгэлийн болон бусад үйл явдал болж магадгүй байна. Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө амраахад цагийг зориул. Гэнэтийн зочин ирж, зарим төлөвлөгөөг өөрчилж мэднэ. Цагийг хөгжилтэй өнгөрөөх хэдий ч төлөвлөсөн ажлаа хойшлуулж болохгүй.

Матар: Таныг буулт хийхийг шаардсан асуудал үүсэх магадлалтай. Харьцаа холбоогоо хянаж, тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд ухаалаг, уян хатан бай. Өнөөдөр санаачилсан зүйл ашиггүй болох тул шийдвэр гаргах хэрэггүй. Удаан хугацаанд үр өгөөжөө өгөх ажилд хөрөнгө оруулсандаа харамсах хэрэггүй. 

Хумх: Хэн нэгнийг хэт даган дуурайх гэж оролдохын оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг яг хүсэж байгааг мэдэр. Бие даасан байдал танд аливаа асуудлыг санаа зовохгүйгээр шийдэх чадварыг өгөх болно. Хувийн харилцаандаа болгоомжтой ханд. Хэрэв ямар нэг таагүй үг үйлдлээр хайртай хүнээ гомдоовол үүнийг тань хэзээ ч мартахгүйг сайн сана. Шаардлагагүй зүйл дээр сэтгэл хөдлөлөө ил гаргах хэрэггүй.

Загас: Хэрэв та таагүй зөн мэдэрч сэтгэл дундуур байгаа бол шинэ сонголт ол. Өөрийн дуртай ажлаа хийх нь амжилтын үндэс юм. Гэхдээ бусад хүмүүстэй таагүй харьцаанд орж болохгүйг од эрхэс анхааруулж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ муудалцаж магадгүй тул хурц асуудлыг сөхөж тавихаас ухамсартайгаар татгалз. Хэдийгээр мөнгө олох болон үрэх сайхан ч та дараагийн алхмаа бодож, хямгатай байх хэрэгтэй. Гэр бүлийн санхүүдээ илүү анхаарал тавиарай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10