Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-04

МАТАР: ӨНӨӨДӨР ХАЙР ДУРЛАЛЫН РОМАНТИК УУЛЗАЛТАД ТААЛАМЖТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Зарим хойшлуулсан ажил гэнэтийн асуудал үүсгэж, тайван амрах боломжийг алагдуулж магадгүй. Энэ нь гэр бүлийн уур амьсгалыг хөндий болгож, тав тухгүй байдлыг авч ирнэ. Гэр бүлийн амар амгалан энэ өдөр хамгийн чухал. Өөрийн нөхцөл байдлыг сайн ярилц. Элдэв хэл ам, таагүй үйлдлээс урьдчилан сэргийл. 

Үхэр: Амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь бүх зүйлд сөргөөр нөлөөлөх болно. Ухаалаг байж, амьдралаа хэвийн болгохыг хичээ. Хэдийгээр таны хувийн харилцаанд асуудал үүсэж болох ч зүрх сэтгэлээ дагахыг хичээ. Гэр бүлтэйгээ харьцах харилцааг эелдэг сайхан байлга. Сайхан бэлэг авч хүүхдүүдээ баярлуул. Сүм хийдэд очиж, бясалгал залбирал үйлд. Найз нөхдөө гэртээ урьж сайхан хоол ундаагаар дайлж, тоглож зугаацах нь таныг урамшуулна.

Ихэр: Амьдралын чухал хэсэгт зөв өөрчлөлт гаргахад туслах боломж бэлэн байна. Хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа хийсэн хүчтэй маргаан эсвэл санал зөрөлдөөнд гарсан үг бүрийг хянаж, зөв үр дүнг хайж ол. Үгүй бол энэ бүхэн таны төлөвлөгөөг баллаж мэднэ. Хайрын харилцаанд өөрчлөлт хийх шаардлагатай. 

Мэлхий: Цэвэр агаар, идэвхтэй хөдөлгөөн хоёр хамгийн төгс амралт болно. Энэ амралтын өдрийг амралтын өдрөөр нь өнгөрөө. Ямар ч ажлын санал сонсох хэрэггүй. Гэхдээ орондоо удаан хэвтэлгүй унтах цагтаа сайн амраад идэвхтэй хөдөлгөөнөөр өөрийгөө сэргээ. Хайртай хүмүүс, үр хүүхэдтэйгээ хамт байх цаг хугацааг дурсамж дүүрэн өнгөрөөхийг хичээ. Танай гэрт холын зочин ирэх бололтой.

Арслан: Итгэл алдах, хуурамч амлалт өгөхтэй холбоотой байдал гаргаж болохгүй өдөр. Ямар нэг эд зүйл худалдан авах бол уран гоё сурталчилгаанд итгэх хэрэггүй. Худал үгээр хачирласан саналаас холхон байхыг зөвлөе. Хэт тэвчээргүй зан таныг харамсахад хүргэж мэднэ. Зарим үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч өөрийгөө тайвшруул

Охин: Бясалгал хийж, өөрийн дотоод ертөнцтэйгөө холбоо тогтооход заавал цаг гаргаарай. Сайхан хайрын харилцаа дотоод бодлоо хуваалцах сэдлийг өгнө. Хувийн амьдралдаа хангалттай цагийг зарцуулаарай. Гэр орондоо өөрчлөлт хийхийг хүснэ. Шаардлагатай шинэчлэлт хийхийн тулд гэрийг тань илүү сонин содон болгож чадах үнэ цэнтэй эдлэл худалдаж авах нь мөнгөө хадгалах хамгийн баталгаатай бөгөөд үр ашигтай арга байна. Оройг урлагийн тоглолт, жүжиг үзэх зэргээр өнгөрөөсөн нь дээр. Таны гэр бүл ч бас баяртай байх болно. Холын хамаатан садан эсвэл ойрд уулзаагүй найзууд зочлон ирж магадгүй. 

Жинлүүр: Найз нөхөд эсвэл ах дүү хамаатан садан айлчлан ирснээр цагийг сайхан өнгөрүүлэх боломж гарна. Танд нэр алдартай болох эсвэл олны дунд зугаацан цэнгэх хүсэл төрнө. Олон хүнтэй харилцах нь таалагдах боловч ганцаар тайван бясалгаж өнгөрөөх цаг гаргахыг хичээ. Байгаль дэлхийтэй холбоотой байх нь ямар ч төрлийн үйл ажиллагааг амгалан тайван өнгөрүүлэхэд тусламж чадна. 

Хилэнц: Ухаантай байж, зөв үзэл бодлоор бүгдийг дүгнэж цэгнэ. Буруу үйлдэл бүрийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Өөрийн авьяасаа хөгжүүлж, дуртай зүйлээ хийхэд туслах эрэл хайгуул хий. Энэ үед таны санаачилгатай байдлын үр дүн өндөр байна. Өөртөө хэт эргэлзэж, хөгжих боломжоо сүйтгэх хэрэггүй. Найз нөхөд болон жирийн танилуудаас илүү хайртай хүмүүстээ санаа тавь. 

Нум: Өнөөдөр таны бусдад өөрийгөө илэрхийлэх байдал үр дүнтэй болно. Өөрийнхөө холын мөрөөдлийг бодож, цагийг зорилготой өнгөрүүл. Өөрт оногдсон аж ахуйн ажлаас бүү хойш суу. Гэр бүлтэйгээ ойр байж, өөрийн өмнө нь гаргаж байсан алдаагаа засах нь сайн нөлөө үзүүлнэ. Амар хялбар байдлын төлөө үүрэг хариуцлага, хүсэл мөрөөдлөө умартаж байсан бол одоо үүнийг засах цаг болжээ. 

Матар: Өнөөдөр хайр дурлалын романтик уулзалтад тааламжтай байна. Аливаа харилцаа баяр баяслаар дүүрэн байна. Хэрэв та шинэ зүйлийг сурахад бэлэн байгаа бол ямар нэгэн асуудал бэрхшээл тохиолдохгүй. Ажил амралтынхаа төлөвлөгөөг зөв зохио. Ганц бие хүнд хэн нэгэнтэй үүсгэсэн янаг амрагийн адал явдал сэтгэл ханамжтай туршлага болно. 

Хумх: Олсон мөнгөндөө гамтай хандахгүй бол санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Хамтрагч нарын зүгээс тавьсан санал тийм ч их үр ашигтай биш байж болзошгүй. Холын хамаатан садан эсвэл хөрштэйгөө үзэл бодол зөрчилдөж болзошгүй. Тиймээс сэтгэл санааны бат бөх байдал эрч хүч зэргээ зөв зарцуул. Мөн ямар нэг урьдчилан төлөвлөөгүй зүйл рүү бүү яваарай.

Загас: Хуримтлуулсан туршлага тулгамдсан асуудал гарч ирвэл хэрэг болно. Аливаа тохиолдлын учрыг нь олох хамгийн сайн арга бол хүмүүстэй ярилцах байна. Зарим хүмүүст онцгой халамж хэрэгтэй байж болох юм. Хэрэв танд чөлөөт цаг гарвал сайн дурын буяны үйлд оролцоорой. Өөрийнхөө итгэлийг нэмэгдүүлж, танилын хүрээгээ тэлэх болно. Эрүүл мэндээ сайжруулахын тулд хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Спортоор хичээллэх нь эрүүл мэндээ сайжруулах шилдэг арга байх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16