2026 оны аравдугаар сарын 19-ний 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хайж байгаа бол танилцуулгаа аваад орохыг хүссэн бүх газрууд руугаа холбогд. Өөрийнхөө хүссэн ажилд өргөдлөө өгч, мөрөөдлөө биелүүлэх боломжоо ол. Зарим зүйл дээр сайн харилцан ярилцаж, хамтын шийдвэр гаргах нь хялбар байх бөгөөд мөрөн дээр үүрэх ачаагаа хөнгөлж чадна. Санхүүгийн ашиг олох боломжийг хэрхэн ашиглах талаар мэргэжлийн хүнтэй зөвлөлд.
Үхэр: Өнөөдөр та хурдан шаламгай бөгөөд сэргэлэн цовоо байна. Од эрхсийн хандлага таны асуудлыг шийдэх чадвар, зөн совинг тэтгэж, бүтээлч санааг өгнө. Мэдээллийг гярхай дүгнэн цэгнэх чадвар өндөр байна. Шинэ мэдлэгийн эрэлд гарсан хайгуул таныг чухал уулзалт зөвлөгөөн рүү хөтлөх болно. Зарим хүмүүс өөрийн ижил сонирхолтой хүмүүсээ цуглуулан хөгжилтэй арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө боловсруулах болно.
Ихэр: Ямар ч нөхцөлд тайван байхыг хичээ. Олны дунд өөртөө итгэлтэй зоригтой урагш алх. Гэхдээ өөрийг тань шударгаар ойлгодог, хүсэлдээ хүрэхийн төлөө тэмцдэг хайртай хүнийхээ өмнө худал дүр эсгэх хэрэггүй. Таныг амьдралаа хайрлаж эхэлж байна даа гэж бодох үед тань төсөөлж ч байгаагүй өөрчлөлт гарах болно. Та ямар үйл хөдлөл хийх вэ гэж гайхаж байгаа бол хамаагүй юм руу дайран ордгоо хяна. Үгүй бол эцэст нь алдаа гарна. Үрэлгэн найзууд таны тэвчээрийг сорих болно.
Мэлхий: Од эрхэс таныг удаан баримталсан арга барилаа хаяж шинэчлэн өөрчлөлт хийхийг шаардана. Хэрвээ дуусгах хэрэгтэй чухал ажил байгаа бол та ганцаараа ч бай хамтрагчтай ч бай амжуулж чадна. Шинэ зүйлийг бий болгох нь сонирхолтой байна. Таны мэдрэмж хэн нэгэн хүний нөлөөгөөр өсөх бололтой. Дотоод сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх цаг үе байна
Арслан: Бие махбод, сэтгэл санаа тавгүйдэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Амьдралаа зөв тооцоолж, урагшлах замаа сонгосон үед хөгжил дэвшил ирэх болно. Аливаад эрс дүгнэлт хийх, хатуу үг хэлэхээс зайлсхий. Эс бөгөөс та үүндээ хожим харамсаад ч барахгүй болно.
Охин: Өнөөдөр санхүүгийн асуудлууд нааштай байна. Тансаг эд зүйлд дуртай зангаа хязгаарлах хэрэгтэй. Тооцоотой байснаар удахгүй элбэг дэлбэг байдал таныг дагах болно. Хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэнэ. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, эсвэл судалгаа хийж байгаа бол амжилттай байна. Ихэнх хүмүүс ажил мэргэжлээ солих талаар бодон, өөртөө таатай шинэ мэргэжил эзэмшихээр төлөвлөж магадлалтай. Шийдвэр гаргахад тохиромжтой үе.
Жинлүүр: Зарим зүйл илүү тодорхой болж эхэлнэ. Таны хийх ёстой ажил олон хүний хамааралд байна. Цаг нь ирэхэд бүгдийг өөрийн эрх ашигт нийцүүлж болох байх. Сайн үйлст оролцох боломж гарч ирж магадгүй. Бусдад тусалсан үр шимийг хүртэж чадна. Та хүн бүгдтэй эелдэг, нөхөрсөг харилцах нь хувийн амьдрал бэхжих үндэс болно. Үүний зэрэгцээ харилцаандаа сэв суулгахаас үргэлж болгоомжилж явах нь зүйтэй
Хилэнц: Бизнес эхлүүлэх гэж буй хүмүүс томоохон худалдан авалт хийхээр мөнгө зээлэх бололтой. Бичиг баримтаа санхүүгийн байгууллагад юу хэрэгтэй байгаа тэр журмаар эмхэлж цэгцлэн өдрийг өнгөрүүлэх байх. Сайн бэлдвэл амжилттай байна. Зээлсэн мөнгөө буруу үрэхээс болгоомжлоорой. Санхүүгийн хязгаарлагдмал байдал эсвэл төсөвлөгдөөгүй их зарцуулалт таны мөнгөний боломжид таагүй нөлөөлнө. Хэрэв хувийн асуудлаа шийдэж чадахгүй бол илүү дээр арга зам олтол үнэтэй худалдан авалтаа хойшлуул.
Нум: Од эрхэс урам зориг, эрч хүчийг өгөх болно. Өөдрөг үзэл бодолтой амьдардаг хүмүүст бүтээлч ур чадвар нь гайхалтайгаар нөлөөлөх болно. Хэрэв хэв маягтаа илүү анхаарч онцгой газар цагийг өнгөрүүлбэл урам зоригтой байж чадна. Олныг хамарсан арга хэмжээ танд илүү их таалагдана. Өөрийн давуу талаа зөв гаргах боломж ирнэ.
Матар: Өнөөдөр танд хэн юу гэж хэлэх нь хамаагүй мэт санагдах боловч ойр дотны хүмүүсийнхээ үзэл бодлыг сонсох нь саруул ухааныг бэлэглэх болно. Аливаа зүйлийг сайн судалсан найзаасаа тусламж гуйхаас бүү нэрэлх. Ихэнх хүмүүс зөвлөгөө өгөхдөө дуртай байдгийг сана. Эцэг эх матрынхан ч үр хүүхдүүдээсээ гайхалтай зөвлөгөөг хүлээн авч мэднэ. Учир нь тэд таныг маш сайн мэддэг бөгөөд тантай чин үнэнчээр ярилцаж таны алдаа дутагдал ба давуу талыг хэлж болно.
Хумх: Аливаа асуудлыг мэдээллийн эх сурвалж дээр үндэслэн шийдвэрлэ. Өөрийн энергиэ төвлөрүүлж чадвал бүх зүйлс хялбар байх болно. Ирээдүйд ямар чиг хандлагаар хэрхэн ажиллах талаар судалгаа хийвэл зүг чигээ олж чадна. Зохион байгуулах болон биеэ даан ажиллаж чадвар тань энэ үед эхлүүлсэн шинэ бизнесээсээ ашиг олоход туслана. Ажлын ачааллаасаа болж та бага зэрэг сандруу байж болзошгүй. Амжилт олохын тулд учирсан саад болгонд их санаа зовох хэрэггүй.
Загас: Ажил, хувийн амьдралдаа юу үнэхээр чухал болохыг ялгаж харах шаардлага гарна. Ажил мэргэжлийн талбарт өмнө нь хийсэн хичээл зүтгэл үнэлэгдэх эсвэл шинэ хамтын ажиллагааны санал ирж мэднэ. Шинэ ажил, төсөл эхлүүлэхээс өмнө нөхцөл, хариуцлагаа тодорхой болгоорой. Санхүүгийн хувьд гэнэтийн орлого орох боломж байгаа ч төлөвлөгөөгүй зардал ч дагалдаж магадгүй. Иймээс мөнгөө зөв хуваарилж, тодорхой хэмжээний нөөц үлдээх нь зөв. Хайр дурлалын харилцаанд зөөлөн, тэвчээртэй байснаар хөндийрсөн харилцааг сэргээх боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд яарсан сонголтоос илүүтэй хүнийг таньж мэдэхэд цаг гаргаарай.







Өдөр тутмын мэдээ




