Dark Light
Гадаад | 2026-11-23

ИРАК САДДАМ ХУСЕЙНЫ АШИГЛАЖ БАЙСАН VIP “BOEING 747” ОНГОЦЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Иракийн Тээврийн яамнаас хоёр ширхэг “Boeing 747” загварын нисэх онгоцыг дуудлага худалдаагаар зарахаар зарласны нэг нь тус улсын ерөнхийлөгч асан Саддам Хусейнд үйлчилж байсан түүний Vip хөлөг болохыг The Economic Times мэдээллээ.

Дуудлага худалдаанд 1982 онд үйлдвэрлэсэн “Boeing 747-200” болон “Boeing 747SP” загварын хоёр онгоц тавигдсан бөгөөд хоёулаа 1991 оноос хойш Тунис улсад байрлаж байгаа юм. Персийн булангийн дайны үеэр буюу Кувейт дэх байлдааны ажиллагааны дараа АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтоос хамгаалах зорилгоор Иракийн эрх баригчид эдгээр онгоцыг хилийн чанад руу шилжүүлжээ. Тухайлбал, С.Хусейны ашиглаж байсан “Boeing 747SP” онгоц 1991 оны эхнээс Тунисийн Тозер-Нефта нисэх онгоцны буудалд зогсож байгаа аж.

ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛ БА ҮНЭ

  • Анхны үнэ: Иракийн эрх баригчид онгоц тус бүрийг 900 мянган ам.доллараар буюу нийт 1.8 сая ам.доллараар борлуулахаар төлөвлөж байна.
  • Дэнчин ба шимтгэл: Дуудлага худалдаанд оролцогчид үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх буюу онгоц тус бүрд 180 мянган ам.долларын санхүүгийн баталгаа байршуулахаас гадна ялагч нь худалдан авах үнийн дүнгийн 2 хувийн үйлчилгээний хураамж төлнө.
  • Нэмэлт зардал: Худалдагч тал онгоцыг одоогийн байгаа төлөв байдлаар нь, техникийн ямар нэгэн баталгаагүйгээр шилжүүлэх бөгөөд өмчлөл шилжүүлэх, гааль, тээвэрлэлт болон олон жил зогссон зогсоолын төлбөр зэрэг бүх зардлыг худалдан авагч хариуцах юм.

Иракийн Засгийн газар эдгээр онгоцыг 2010 оноос хойш зарахыг оролдож байгаа билээ. 2023 онд “Iraqi Airways” компани нэг бүрийг нь 494 мянган ам.доллараар санал болгосон ч худалдан авагч олдоогүй бол энэ удаад үнэлгээг нь даруй 82 хувиар өсгөн дуудлага худалдаанд оруулаад байна. Хөрөнгийг худалдах зөвшөөрлийг Иракийн Ерөнхий сайдын ажлын албанаас 2025 оны хоёрдугаар сард олгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08