Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-19

ХОНЬ, ГАХАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 9

2026.10.20 / МЯГМАР ГАРАГ

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.

Наран ургах, шингэх: 07.18-17.56

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 10 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Булгагч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:18-17:56. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Харуй үнах улирал (10ц 25м). Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10