Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 19-ний 20 цагаас 10-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн өмнөд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Завхан, Заг-Байдраг голын эхээр -21...-26 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7...-12 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.







Өдөр тутмын мэдээ




