Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-21

ТАХИА ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 11

2026.10.22 / ПҮРЭВ ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Хоёр хар шарагчин могой өдөр

Үс засуулах: Эрхтэн хурц болно.

Нар ургах, шингэх: 07.21–17.52

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 10 сарын 22, Бархасбадь гараг. Билгийн тооллын 11, Чөдөр одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:21–17:52. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, ер барьцуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10