Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-28

ТУХАЙН ӨДӨР БИЧ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 19

2026.10.29 / ПҮРЭВ ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Дөрвөн ногоон улаан хулгана өдөр

Ус засуулах

Сайн нөхөртэй нөхөрлөнө

Нар ургах, шингэх

07:32–17:40

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага:Хурьцахуй

Суудал: Гал

Аргын тооллын 10 сарын 29, Бархасбадь гараг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, улаан хулгана өдөр.

Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:32–17:40.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж, элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болно.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Ус шинээр үргэлжлэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08