Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-02

ОЛОН УЛСЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Франц, Тайванийн олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөлхийн зүрхний гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 30 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийлээ.
ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Франц улсын Страсбүргийн Их сургуулийн эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран төрөлхийн зүрхний гажигтай 10 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн бөгөөд үүнээс 8 хүүхдэд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхний нээлттэй мэс засал хийж, тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур-ховдлын нэгдсэн суваг, гол судас болон уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг зассан байна. Мөн 2 хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг амжилттай эмчилжээ.
Түүнчлэн Тайванийн Noordhoff Craniofacial Foundation, Chang-Gung Memorial Hospital-ийн пластик мэс заслын профессор Лун Жоу Лоугаар ахлуулсан баг ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийлээ.
Эдгээр хамтарсан мэс заслын үеэр олон улсын мэргэжилтнүүдийн туршлага, дэвшилтэт арга технологийг үндэсний эмч, мэргэжилтнүүдтэй хуваалцахын зэрэгцээ хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
 
 

Эх сурвалж | ЭХЭМҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00