Dark Light
Нийгэм | 2026-11-07

AI-ГИЙН ЭРИН ҮЕД ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ? ХАМБА ЛАМ ЖАВЗАНДОРЖ ЧЕХИЙН АЛДАРТ КАРЛЫН ИХ СУРГУУЛЬД ЛЕКЦ УНШЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Бүгд Найрамдах Чех Улсын хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй Карлын их сургуульд нэгэн онцгой үйл явдал болсон нь Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлин хийдийн Хамба номун хан, Хамба лхарамба Дуламрагчаагийн Жавзандорж ламтны олон нийтэд зориулсан хүндэтгэлийн лекц байлаа.

2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан тус лекц “Хиймэл оюун ухааны эрин үе дэх энэрэнгүй сэтгэл ба ёс зүй: Бурхны шашны үзэл баримтлал” сэдвийн дор өрнөсөн юм.

Үйл ажиллагааг нээж Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа болон Карлын их сургуулийн ректор, профессор Иржи Зима нар үг хэлсэн бөгөөд тус сургуулийн Философийн факультетын Гадаад харилцаа эрхэлсэн дэд декан, доктор Якуб Йирса лекцийг чиглүүлэн хөтлөв.

Технологийн үсрэнгүй хөгжил ба хүний хариуцлага

Хамба лам Д.Жавзандорж лекцийнхээ үеэр хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нийгэмд ёс суртахуун, энэрэнгүй сэтгэл болон хувь хүний ёс зүйн хариуцлага ямар чухал болохыг онцгойлон тэмдэглэв. Тэрээр технологийн дэвшил болон хүний хариуцлага хоорондын уялдаа холбоог бурхны шашны сургааль номлолд тулгуурлан тайлбарлаж, хүн төрөлхтний ирээдүйг зөв зүйтэй бүтээхэд энэрэнгүй сэтгэл, зөв ёс суртахуун хэзээд үнэ цэнтэй хэвээр үлдэхийг тайлбарласан юм. Лекцийн төгсгөлд Хамба ламтан сонсогчдын сонирхсон асуултуудад хариулж, гүн ухааны сонирхолтой яриа өрнүүллээ.

Тус хүндэтгэлийн лекцийг үзэж сонирхохоор Карлын их сургуулийн эрдэмтэн судлаачид, багш ажилчид, оюутнууд болон олон нийтийн төлөөлөл бүхий 180 гаруй хүн цугларсан байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү чухал арга хэмжээг хамтран зохион байгуулсан Карлын их сургуулийн Философийн факультетын дэд декан, доктор Якуб Йирса болон түүний багийнханд, мөн биечлэн оролцож нээлтийн үг хэлсэн ректор Иржи Зимад гүн талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08