Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-04

ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ЧИГЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газрын Дэд дарга Сүн Ян, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирлын орлогч Мэй Ян тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа халдварт өвчний тандалт, хяналт, сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэг, лабораторийн чадавх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хил орчмын бүс нутгийн зоонозын өвчний тандалт, судалгааны хамтын ажиллагааны үр дүнг онцолж, сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын мэргэжлийн байгууллагууд болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран тарваган тахал болон бусад зоонозын халдварт өвчний тандалт, судалгааг 4 аймгийн 4 сумын нутаг дэвсгэрт нийт 33 удаа зохион байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт орчмоос тарваган тахлын үүсгэгч, Бичигтийн боомт орчмоос олзворлосон мэрэгч амьтнаас листериозын үүсгэгчийг тус тус илрүүлжээ.

Цаашид хоёр улсын хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчин, ялангуяа тарваган тахлын тандалт, судалгааг өргөжүүлэх, эрсдэлийн болон тандалтын мэдээлэл солилцоог сайжруулах, хамтарсан судалгаа, лабораторийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
Түүнчлэн БНХАУ-ын тал Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн үйл ажиллагааг тогтворжуулж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэн солилцох, дадлагажуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00