Dark Light
Эрүүл мэнд | 2026-09-05

КИРГИЗ УЛСАД ЭМЧИЙН ЭСРЭГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ГАРГАВАЛ 8 ЖИЛ ХОРИГДОНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монголд болсон олон улсын хурлын үеэр Киргиз улс эмнэлгийн ажилчдыг хамгаалах асуудлыг хөндлөө
 
Монгол Улсад "Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал нь Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны гол чиглэлийн нэг болох нь" сэдэвт олон улсын хурал зохиогдлоо. Тус хуралд Киргиз улсын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Каарманбек Байдавлетов оролцож, "Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал: Үйлдвэрчний эвлэлийн өмнөх шинэ сорилтууд" сэдвээр илтгэл тавьжээ.
 
зүүнээсээ хоёрт: Каарманбек Байдавлетов
 
Түүний хэлснээр, өнөөдөр эмнэлгийн салбарынханд тулгардаг уламжлалт эрсдэлүүдээс гадна хүмүүсийн зүгээс үзүүлэх түрэмгийлэл, бие махбодын хүчирхийлэл болон хууль эрх зүйн хамгаалалт сул байгаа байдал нь эмч, сувилагч нарын эрүүл мэнд, амь насанд заналхийлэх хамгийн том аюул болоод байна.
"Эмнэлгийн ажлын байранд эмч нарын амь насанд заналхийлж буй гол хүчин зүйл нь биологийн эсвэл химийн бодисуудаар хязгаарлагдахаа больсон. Албан үүргээ гүйцэтгэж байх үед нь тэдний эсрэг чиглэсэн түрэмгийлэл, хүчирхийлэл болон эрх зүйн хамгаалалтгүй байдал нь гол аюул болж хувирлаа" хэмээн К.Байдавлетов онцлов.
Тэрээр хууль журам зөвхөн хэрэг гарсаны дараа буюу эмч бэртэж, сэтгэл зүйн гэмтэл авсан үед л хэрэгждэг тул үүнээс урьдчилан сэргийлэх цогц орчныг бүрдүүлэх шаардлагатайг санууллаа.
Төв Азийн орнуудын харилцан хамгаалалтын гэрээ
 
Киргиз улсын хувьд эмнэлгийн ажилчдын эсрэг хууль бус үйлдэл гаргавал 100,000 сом (өнөөдрийн буюу 9-р саэрын 5-ны ханшаар 4 сая 110 мянган төгрөг) хүртэл торгох, эсвэл 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна. Мөн эмнэлгүүдэд хяналтын камер, аюулгүйн дохионы товчлуур суурилуулах, хүчирхийллийн тохиолдлуудыг бүртгэх зэрэг практик ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.
 
 
Хурлын үеэр Киргизийн тал Төв Азийн орнуудын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг харилцан хамгаалах хэлэлцээр байгуулах санал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь эмнэлгийн ажилчид Төв Азийн бусад орнуудад албан томилолт, сургалт, дадлага, хуралд оролцох үед хууль зүйн болон зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
 
"Бид нөөц бололцоогоо нэгтгэснээр Төв Азийн аль ч улсад ажиллаж, суралцаж буй эмнэлгийн ажилтан ямар нэгэн асуудал тулгарахад ганцаараа үлдэхгүй гэдгээ мэддэг тийм тогтолцоог бүрдүүлж чадна" гэж тэрээр хэлсэн байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00