Dark Light
Урлаг соёл | 2025-04-30

“НЭГ ЗЭМСЭГ, ОЛОН СОЁЛ” ФОРУМ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Фужайрагийн Урлагийн Академиас 2025 оны 5-р сарын 5-7-ны өдрүүдэд “Нэг зэмсэг, Олон соёл” сэдэвт олон улсын утсан хөгжим урлаач, тоглогчдын гуравдугаар форумыг Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо зохион байгуулах гэж байна.

Фужайрагийн Соёл, Бүтээлч Төвд зохиогдох уг форумд Энэтхэг, Узбекстан, Азербайжан, Турк, Иран, Египет, Сири, Оман, Ирак, Испани зэрэг улсуудаас уламжлалт утсан хөгжим урлаач болон хөгжимчид оролцоно. Мөн Мороккогийн хаант улсаас хүндэт зочид тусгайлан уригдан оролцох юм.

Форумын нээлтийн арга хэмжээнд олон улс орны 50 гаруй хөгжимчдөөс бүрдсэн оркестр бүтэн нэг цаг гаруй концерт тоглох бөгөөд үүнд Испанийн фламенко хөгжим, рок хөгжим, Араб дорнын хөгжим, Энэтхэг, Узбек, Азербайжан, Турк хөгжмийн төрлүүдийн гайхалтай хослолыг толилуулах болно.

Форумын хоёр, гурав дахь өдрүүдэд оролцогч хөгжимчдийн гоцлол, хамтлагуудын бие даасан тоглолтууд хийгдэнэ. Утсан хөгжим урлаач гурван уран бүтээлч Араб, Турк, Иранаас оролцон өөрсдийн ур чадвараа гайхуулахын зэрэгцээ оролцогчид туршлага солилцох боломжтой.

Фужайрагийн Урлагийн Академийн ерөнхий менежер, эрхэмсэг ноён Али Обайд Ал-Хефэйти хэлэхдээ тус форум нь хөгжмөөр дамжуулан хүмүүсийн хооронд бий болсон соёлын харилцааг дэмжихэд академийн зорилго чиглэж байгаагийн илрэл болохыг онцолж байна.

Утсан хөгжим нь соёлын олон талт байдлын бэлгэ тэмдэг болохыг онцлохын зэрэгцээ соёл иргэншлүүдийн хоорондын харилцааны гүүр болж Эмират Фужайрагийн уран бүтээлч талыг олон улсын тавцанд таниулахад чухал ач холбогдолтойг Ал-Хефэйти нэмж хэлсэн юм.

Фужайрагийн Утсан хөгжмийн олон улсын форум нь утсан хөгжмийн тоглолт, урлаачдын ур чадварыг таниулах арга хэмжээнүүдийг хослуулснаараа соёлын харилцааг өргөжүүлэн соёл урлагийн хөгжилд гадаад, дотоодын уран бүтээлчдийг татан оролцуулахад чухал ач холбогдолтой юм. Утсан хөгжимчид болон урлаачид уг форумд оролцох боломж нээлттэй аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00