Dark Light
Урлаг соёл | 2025-05-01

Е.НАРАНЦЭЦЭГ: БИ ДАХИАД 10 ЖИЛ ДУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хүүхдийн дууны нэрт мастер Е.Наранцэцэгийн 60 жилийн уран бүтээлийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол олголоо. Бид түүний сэтгэгдлийг хүргэж байна.

-60 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, гавьяат жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Танд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Энэ жил хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Ийм түүхэн ойгоороо Монгол Улсын гавьяат жүжигчин болсондоо туйлын баяртай байна. Хүүхдийн байгууллага болон Монголын ард түмэндээ, бяцхан үрсдээ баярлалаа гэж хэлье. Би 60 жилийн турш хүүхдийн дууг хүүхдийн дуу хоолойгоор дуулсаар ирсэн. Цаашид ч дуулахаа үргэлжлүүлнэ. Хүүхдийн тоглолтуудад оролцсоор байх болно. Маш их баярлаж байна. Хэлэх үг олдохгүй байна.

-Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэр тантай нэлээд ярилцаж харагдсан. Юу ярьсан бэ?

-Ерөнхийлөгч “Таны дууг өглөө бүр сонсож сэрдэг байсан, дахин олон жил дуулаарай” гэж хэлсэн. Би ч бас “Дуулсаар л байна, дахиад 10 гаруй жил дуулна” гэж хэлсэн. Монголын бүх бяцхан үрсдээ баярлалаа. Намайг энэ өндөр нас хүртэл уран бүтээлээ тууштай үргэлжлүүлэхэд минь та нарын минь хайр, буян их. Ерөнхийлөгч маань “Би таны дуугаар өсөж хүмүүжсэн” гэж хэлсэн нь сэтгэлд хоногштол урам өгсөн.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00