Dark Light
Урлаг соёл | 2026-10-09

“ОВГОР” КИНОНЫ НЭЭЛТЭД СОЛОНГОСЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН СОН ДОН ИЛ, ЧОЙ ШИВОН НАР ЗОЧЛОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монголын кино урлагийн салбарт нэгэн сонирхолтой дуулиант үйл явдал өрнөж, үзэгчдийг гайхшруулсан нь 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны нээлтийн улаан хивсний ёслолын арга хэмжээнд БНСУ-ын нэрт жүжигчин Сон Дон Ил (Sung Dong-il) болон алдарт "Super Junior" хамтлагийн гишүүн, жүжигчин Чой Шивон (Choi Siwon) тэргүүтэй солонгосын 10 гаруй кино уран бүтээлчид гэнэтийн зочноор уригдан ирж, Монголын жүжигчид, найруулагчдад баяр хүргэсэн байна.

Тус киноны нээлтийн баярт 1000 гаруй үзэгч, урлаг соёлын төлөөллүүд цугларсан бөгөө Монголын шилдэг жүжигчид болох С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр нарын тоглосон уг бүтээлийг солонгос жүжигчид биечлэн үзэж сонирхжээ.

Жүжигчин Сон Дон Ил ("Reply 1988" цувралын Сон Док Суны аав) болон Чой Шивон нар энэ сарын эхээр Монгол Улсад шинэ кино зураг авалтын ажлаар хүрэлцэн ирээд байгаа юм. Тэд хамтдаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд чөлөөт цагаараа Монголын уран бүтээлчдээ дэмжихээр ийнхүү "ОВГОР" киноны нээлтэд гэнэтийн бэлэг барьжээ. 

Жүжигчин Чой Шивон тус киноны үзвэрийн дараа Монголын жүжигчид болон найруулагч, баг хамт олонтой уулзахдаа "Овгор" киног олон улсад сурталчлахад туслахаа илэрхийлсэн байна. 

Энэхүү үйл явдал нь Монголын дэлгэцийн бүтээлүүд гадны зах зээл, тэр дундаа БНСУ-ын кино салбарынхны анхаарлыг татаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд том гүүр болж байгааг салбарынхан онцолж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10