Dark Light
Спорт | 2020-06-18

Өчигдрийг хүртэлх хугацаанд манай улс бугын 13.5 мянган кг ясан эвэр БНСУ руу экспортолсон байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улс 2020 он гарснаас хойш зургадугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд бугын 13.5 мянган кг ясан эвэр экспортолжээ. Эдгээрийг бүгдийг БНСУ руу гаргасан талаар Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд дурдсан байна. 

Бугын ясан эврийг гаргах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас аж ахуйн нэгжүүдэд олгодог бөгөөд тухай ААН-үүд гарал үүслийн гэрчилгээ, зөвшөөрөл, лабораторийн дүгнэлт, мал эмнэлгийн гэрчилгээ, экспорт, импортын гэрээ, хорио цээрийн тодорхойлолт  гэх мэт бичиг баримтад үндэслэн бугын ясан эврийг татваргүйгээр хилээр гаргадаг байна.

Эвэрний тухайд байгалийн жамаар унасан эвэр байх ёстой гэсэн шаардлага тавьдаг ажээ.

БОАЖ-ын сайд 2017 онд тушаал гаргаж, жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Гэхдээ энэ нь хилээр гаргахыг хориглосон хугацаа биш гэдгийг ГЕГ тодрууллаа.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00