Dark Light
Спорт | 2023-04-06

Өнөөдөр “Спорт-Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдөр

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нэгдсэн үндэсний байгууллагаас энх тайван байдал, нийгмийн хөгжилд спортын үүрэг нөлөөг нэмэгдүүлэх, олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор 2013 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг “Спорт – Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдөр болгон тунхаглаж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. 

Энэхүү өдрийг Олон улсын олимпын хороо дэмжиж, Үндэсний олимпын хороод болон спортын байгууллагуудад уриалан спорт, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өрнүүлж байна. 

Спортоор дамжуулан эв нэгдэл, найрамдал нөхөрлөл, хүлээн зөвшөөрөх байдал, хүч үл хэрэглэх зан чанар, шударга ёсыг дэмжих дуу хоолой дэлхий дахинаа цуурайтсан “Спорт – Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдрийн мэндийг хүргэе!

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00