Өнөөдөр /2023.04.17/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай МУҮХ-н Ерөнхийлөгч Б.Тулга, Тэмцээнт төрөл хорооны төлөөлөл, Мөсөнд авиралтын дэлхийн цом болон дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын төлөөлөл болон Маркетинг олон нийттэй харилцах хорооны дарга А.Болдсайхан нар уулзлаа.
Т.Мөнхсайхан Финланд улсад болсон Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргээд мөсөнд авиралт, спорт авиралтын спортын хөгжилд нэн чухал шаардлагатай зүйл болох бэлтгэл баазын асуудлаар нухацтай ярилцаж цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд 4 сарын 29-нд төв талбайд болох бүх нийтийн спортын өдөрлөгийн арга хэмжээнд Спорт авиралтын ханыг босгож бүх нийтэд сурталчлан таниулах болов. Мөн МУҮХ-ны 21/21 төслийг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа хэллээ.