Dark Light
Спорт | 2023-04-26

"Ханжоу 2022": багийн ахлагч нар спортын байгууламжуудтай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Азийн наадмын багийн ахлагч нарын хурал Ханжоу хотноо үргэлжилж байна. Хурлын хоёр дахь өдөр төлөөлөгчид Азийн наадмын бүтээн байгуулалттай танилцах аялал хийлээ.

Энэ өдөр төлөөлөгчид Азийн наадмын шинэ музей, нээлт, хаалтын ёслол болох төв цэнгэлдэх хүрээлэн, теннисний төв, усан спортын цогцолбор, тамирчдын тосгоныг үзэж сонирхов. 

Сансрын хэв маяг бүхий дизайнтай цэнгэлдэх, 6000 үзэгчийн суудалтай усан спортын шинэхэн цогцолбор болон тэмцээний талбай, суудлын зохион байгуулалт нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн болохыг оролцогчид хэлж байв.

Тамирчдын тосгонд 10400 тамирчин, албан хүмүүс байрлах бөгөөд энд 4200 хүний багтаамжтай хоолны танхим, спортын мэдээллийн төв, фитнес төв, биеийн тамирын заал, усан сан гээд тамирчдад хэрэгтэй бүхэн энд бий. 

Нээлт, хаалтын ёслол болох төв цэнгэлдэх хүрээлэн 80800 үзэгчийн багтаамжтай бөгөөд тамирчдын тосгоноос 4.1 км зайд байрладаг. 

Эдгээр бүтээн байгуулалттай танилцсан төлөөлөгчид Ханжоу хот ирээдүйд зуны олимпын наадам хүлээн авахад хэдийн бэлэн болсныг онцолж байв. 

Багийн ахлагч нарын хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Ханжоу Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар болон МҮОХ-ны спорт холбоод хариуцсан мэргэжилтэн У.Дөлгөөнбаяр нар оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00