Dark Light
Спорт | 2023-05-16

Б.Мишээлт: Боксын спортоор хичээллэсний үр дүнд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2023 оны Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14 ний өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нийт 107 орны 538 тамирчин оролцсоноос Монголын 10 тамирчин хүч үзэж, 67 кг-ийн жинд ОУХМ Монголын шигшээ багийн тамирчин Б.Мишээлт мөнгөн медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. 

Б.Мишээлт: "Би боксын спортоор 14 дэх жилдээ хичээллэж байна. Хоёр дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болсондоо баяртай байна. Мөн боксын холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд болон шигшээ багийнхандаа баярлалаа гэж хэлье. Медалийн төлөөх тулалдаанд сандрал огт байгаагүй. Миний 14 жилийн хөдөлмөр одоо үр дүнгээ өгч байна гэж бодож, өөртөө маш итгэлтэй байсан. Тийм ч учраас энэхүү медалийг хүртлээ" гэв.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02