Монголын залуусын хамгийн ихээр сонирхдог дрифтийн спортыг 10 жилийн турш таниулах, сурталчлах болон залуусын чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсан “VIP AUTO CLUB” энэ жил үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монголын хамгийн том зуны шоуг зохион байгуулах гэж байна. “VIP AUTO MOTO FESTIVAL” нэртэйгээр Монголын авто спорт, дрифт сонирхогчдын дундах хамгийн том наадам болсон энэхүү наадам 11 дахь жилдээ нэр, өнгө төрхөө өөрчлөн “POWER EXPO FESTIVAL” экстрим & энтертайнмент шоу наадам болон өөрчлөгдсөн билээ. “Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо”-ны дэргэдэх “VIP Auto Club”, “VEP Entertainment productions”, “Монгол телевиз ХХК”, “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар” хамтран зохион байгуулж буй тус наадам 6-р сарын 1-нээс эхлэн дөрвөн өдрийн туршид Монголын хамгийн том асфальтан талбайтай авто зогсоолд болно.
Тэгвэл Өчигдөр “POWER EXPO FESTIVAL” наадамд зориулан Монголын авто болон мото спортын тамирчид, ховор нандин төмөр хүлгийн эзэд, сонирхогчид хамтран үндэсний хамгийн том парадыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус парад нь замын соёлтой, боловсон оролцоог үлгэрлэн өдрийн туршид замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлж нийт замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэйгээр зорчдог ард иргэдэд эерэг үлгэр дуурайлал болох зорилготой ажээ. Мөн “POWER EXPO FESTIVAL” наадам нь “Баян, Гуалиг, Хүчирхэг” уриа дор залуусыг зөв амьдралын хэв маягт уриалан зохион байгуулагдаж байгаа.
“POWER EXPO FESTIVAL” наадмын Энтертайнмент хэсэгт 50,000 хүнд зориулсан зуны задгай талбайн шоунд найз нөхөд, хамт олноороо цуглан алдарт THE HU хамтлаг DJ RAYRAY гээд дотоодын болон олон улсын олон онцгой уран бүтээлчдийн тоглолтыг үзэж хамгийн том дурсамжаа бүтээх боломжтой бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулдаг авто машин болон мотоциклийн клуб нэгдлүүдийг хамарсан Авто-парад, бартаат замын “Cross challenge”, “Carting уралдаан болон түрээс”-ийн үйлчилгээг авч сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгаж адреналинийг ялгаруулах хөдөлгүүрт шоу болох Мэргэжлийн, сонирхогчдын болон ур чадварын төрлийн DRIFT SHOW, Bike, cross, цахилгаан, чоппер, ATV төрлийн MOTO SHOW, бартаат болон бартаат бус замын RC CARS SHOW-г шимтэн үзэх боломжтой юм байна.
Наадмын тасалбарыг POWER EXPO & FESTIVAL (power-festival.com) холбоосоор болон албан ёсны борлуулалтын цэгүүдээс зөвхөн цахим буюу тусгайлан бэлдсэн Интернет хуудаснаас авсан QR код хэлбэрээр худалдан авах боломжтой.
• Үндсэн тасалбар тасалбар
Үнэ: 4 хоног 129.000₮
Худалдаанд гарах хугацаа:
2023 оны 4-р сарын 24-ны 12.00 цагаас 2023 оны 6-р сарын 1-ны 18.00 цаг хүртэл
• ВИП тасалбар ба үйлчилгээ
Үнэ: 4 хоног 499.000₮
Худалдаанд гарах хугацаа:
2023 оны 4-р сарын 24-ны 12.00 цагаас 2023 оны 6-р сарын 1-ны 18.00 цаг хүртэл
Үйлчилгээний дараах давуу эрхийг эдэлнэ. Үүнд:
• Үйл ажиллагааны үндсэн бүх хэсгүүдэд нэвтэрнэ
• VIP zone тусгай газраас үзвэр үзнэ.
• Camping area хэсэгт тусгайлан газар өгнө
• VIP LOUNGE Хэсгүүдэд нэвтэрнэ.