Dark Light
Спорт | 2023-06-12

Рагбигийн спортыг монголд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Knight’s Австрали-Монголын сургуулийн үүсгэн байгуулагч Кристофер Стивеннайт, рагбигийн дасгалжуулагч Жок Стэнли, Коди Хоукинс нар өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяртай уулзалт хийлээ.

Тус сургууль рагбигийн төрөлжсөн сургалттай болохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд дэргэдээ рагбигийн талбай байгуулсан байна. 

Сургуулийн зүгээс Австрали болон Шинэ Зеландаас мэргэжлийн багш дасгалжуулагчдыг урьж авчран рагбигийн спортыг багаас нь зөв системээр заах, тус спортыг Монголд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголын рагбигийн холбоотой хамтран ажиллах зэрэг олон зүйл хийхээр төлөвлөжээ. 

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр рагбиг Монголд хөгжүүлэх тэдний үйлсийг өндрөөр үнэлж, дунд сургуулиа түшиглэн спортын төрлүүдээ хөгжүүлэх нь чухал болохыг онцлов. 

Өдгөө Knight’s Австрали-Монголын сургуульд 1-4 дүгээр ангийн 50 гаруй хүүхэд дасгалжуулагч Ж.Стэнли, К.Хоукинс нарын удирдлага дор рагбигээр хичээллэж эхлээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00