Dark Light
Спорт | 2023-06-15

Буудлага спортын насанд хүрэгчдийн УАШТ-ээс 15 медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын буудлага спортын Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 06 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 17 байгууллагын 158 тамирчид оролцсноос “Хилчин” спорт хорооны баг, тамирчид 1 алт, 6 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Тодруулбал, эрэгтэй гар бууны төрөлд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын буудлагын дасгалжуулагч, дэслэгч Ш.Буянзаяа хийн гар буу, олимпийн хурдан буудлагын төрөлд 2 хүрэл, сонгомол гар буу, холимог багийн төрөлд 2 мөнгөн медаль, урт бууны төрөлд “Хилчин” клубийн тамирчин ОУХМ Ц. Мөнх-Эрдэнэ хийн урт буу, холимог баг, 3*20 дасгалуудад 3 хүрэл медаль, ОУХМ Э.Сайнхүү хэвтээ 60 төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Тэгвэл эмэгтэй гар бууны төрөлд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын буудлагын тамирчин, спортын мастер А. Буяндэлгэр спорт гар бууны төрөлд алт, холимог багийн төрөлд мөнгөн медаль, урт бууны төрөлд “Хилчин” клубийн тамирчин ОУХМ Э.Энхмаа хийн урт бууны төрөлд мөнгө, холимог багийн төрөлд хүрэл медаль, ОУХМ Т. Золжаргал 3*20 дасгалд хүрэл медаль тус тус хүртэж, нийт 15 медалийн эзэд боллоо.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00