Dark Light
Спорт | 2023-06-19

Өнөөдөр хүүхдийн спортын VII наадмын нээлт эхэлж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын хүүхдийн зуны спортын VII их наадам Баянхонгор аймагт өнөөдөр эхлэж байна. 5000 гаруй хүүхэд оролцож буй тус наадмын нээлт Баянхонгор аймгийн цэнгэлдэх хүрээлэнд 18:00 цагт эхэлнэ.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн спортын их наадам нь хөдөө орон нутагт анх удаа болж байгаа аж. Нээлтийн үйл ажиллагааг нүүдэлчдийн амьдралын хэв маягийг харуулсан байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 21 аймаг, есөн дүүргийн бүх тамирчин Баянхонгор аймгийн спортын талбайд зогсох юм. Олимпын наадмын зохион байгуулалтаар нээлтийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ.

Харин 23 спортын төрлүүд даам, чөлөөт бөх, уран сайхны гимнастикаар маргааш эхэлнэ. Өнөөдөр мандат олголт, спорт төрлүүдийн техникийн зөвлөгөөн, нээлтийн үйл ажиллагаа болж байна. Тус их наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, ганд бол, таеквондо, спорт бүжиг гэсэн 23 төрлөөр 14 заал танхим, талбайд болох юм. Манай улсын нэн ховор амьтан Мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгосон бөгөөд хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг “Галхүү” түүнийг дагалдах юм байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00