Dark Light
Спорт | 2023-06-22

Оюуны шинэ спорт Отеллогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгуулагдана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ази Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Монгол улсад анх удаа 06-р сарын  23-наас 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд дүүргээ төлөөлөн Багануур дүүргийн Отеллогийн Багануур дахь клубийн багш тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн тэмцээнд оролцох багш, тамирчдыг хүлээн авч уулзаж, тэмцээн болон Отелло оюуны спортын талаар ярилцаж, удахгүй болох тэмцээнд нь амжилт хүссэн юм.

Тус клуб Багануур дүүрэгт байгуулагдаад удаагүй ч багш болон тамирчид олон улсын тэмцээнд оролцохоор шалгараад байгаа юм байна. 

Тэмцээнд Австрали, Япон, Хятад гэх мэт томоохон 9 орны 40 гаруй тамирчид, Монгол улсын 60 гаруй тамирчид гээд нийт 110 гаруй тамирчид оролцсон чансаатай тэмцээн болох аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00