Dark Light
Спорт | 2023-08-09

Он гарснаас хойш экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ оны эхний 7 сард Монгол Улс экспортод 8698.5 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 7552.1 сая ам.доллар буюу 86.8 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 413.9 сая ам.доллар буюу 4.8 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 264.4 сая ам. доллар буюу 3.0  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.6 хувийг эзэлж байна.

2023 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 98.9 хувийг  БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 83.0 хувийг Итали улсад, ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.1 хувийг эзэлж байна.

Монгол улс дэлхийн 67 оронд бараа экспортолсноос  БНХАУ-д  91.8 хувь, Швейцар улсад 3.7 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын  96.9 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00