Dark Light
Спорт | 2023-08-10

Нэгээс долдугаар сард нүүрсний экспорт 34 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 дахин өслөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2023 оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхтой харьцуулахад 22.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүхий эдийн үнэ өндөр, нүүрсний экспорт өсөж байгаагаас гадна дотоодын эдийн засаг сэргэж байгаа нь үүнд жин дарж байгаа юм.

Монгол Улс оны эхний долоон сард 8.7 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргасан бол таван тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн гаднаас худалдан авчээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.7 тэрбум ам.доллар болсон байна. Сүүлийн гурван жилд гадаад худалдааны тэнцэл ийнхүү сайжирсаар байгаа юм.

Экспортын орлогын 57 хувийг буюу 4.9 тэрбум ам.долларыг нүүрс, 1.5 тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын орлого дангаараа бүрдүүлжээ. БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, 34 сая тонн болсон, зэсийн баяжмал 0.89 сая тонн болж өссөн нь үүнд гол нөлөө үзүүлсэн байна. Мөн экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

8-1.JPG

Харин импортын бараа, бүтээгдэхүүний үнийн дүн таван тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсжээ.  Импортын 21.1 хувь буюу нэг тэрбум ам.долларыг нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн бол 385.3 сая ам.доллар буюу 7.7 хувийг суудлын автомашины импорт эзэлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс өссөн дүн боллоо.

Эдийн засаг сайжирч буй бөгөөд Дэлхийн банк болон  Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 болон 2024 онд эрчимжинэ гэсэн төсөөлөл танилцуулаад байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00