Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 08 дугаар сарын сүүлчээр Туркийн Измир хотноо эхэлнэ.
Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжиж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням витамин, хоол хүнс зэрэг 6.4 сая төгрөгийн хандивыг Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны Ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамцад гардуулан өгч, тамирчдад амжилт хүслээ.
Монголын баг тамирчид өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм.