Dark Light
Спорт | 2023-08-29

Нүүрсний экспортын хэмжээг 40 сая тоннд хүргэнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж байна.

Тэрбээр Сэхээ боомтын удирдлагууд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж,  Шивээхүрэн- Сэхээ боомтын асуудлаар ярилцлаа.

Тодруулбал, төмөр замын холболт, визийн асуудал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, махны экспортод үүсээд буй нөхцөл байдал, нүүрсний үнэ, боомтын ажлын цагийн горим зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хятадын талд нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, химийн аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх, боомтын ажлын цагийн горимыг  цайны цагийн амралтгүй болгох, Шивээхүрэн  боомтыг олон улсын болгох, автомат удирдлагатай нүүрс тээвэрлэлтийн AGV-г 24 цагаар явуулах, төмөр замын холболтын Хятадын талын  3.75 км төмөр замын ажлыг шуурхайлах, өндөр хүчдэлийн хятад талын 18 км баригдах шугамын газрын зөвшөөрлийг шийдвэрлэх зэрэг саналыг  тавив.

Үүний хариуд Xятадын талаас энэ жил нүүрсний тээврийг нэмэгдүүлж 20 сая тоннд хүргэх хэтдээ 40 сая тонн болгох ажлыг үе  шаттайгаар урагшлуулах, төмөр замын тухайд холбогдох байгууллагууд  зураг төслийн ажлыг хийсэн учир удахгүй эцсийн шийдвэр гарна хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00